Ц.Элбэгдорж: Ким Жөн Ун нар цахилгаан утас солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч. Ц.Элбэгдорж болон БНАСАУ-ын Удирдагч, маршал Ким Жөн Ун нар баярын цахилгаан солилцов.
2013.10.25

Ц.Элбэгдорж: Ким Жөн Ун нар цахилгаан утас солилцов

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНАСАУ-ын Удирдагч, маршал Ким Жөн Ун нар баярын цахилгаан солилцов.

Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиолдож байна.

Солонгосын талаас ирүүлсэн баярын цахилгаанд "Миний бие, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ ирүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд гүн талархал илэрхийлье. Манай хоёр орны үе үеийн удирдагчдын ариун нандин сэтгэл, гавьяа шингэсэн Солонгос, Монгол хоёр орны найрамдлын сайхан түүх, уламжлал бүхий л салбарт тасралтгүй үргэлжлэн, улам бүр 'бэхжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Найрамдалт Монгол Улсын хөгжил цэцэглэлийн төлөөх Таны болон танай ард түмний үйлсэд улам их амжилт олохыг хүсэн ерөөе. Солонгосын Хөдөлмөрийн Намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч Ким Жөн Ун" гэсэн байна.