И.Н.Аржаевыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Г.Батхүү ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч И.Н.Аржаевыг хүлээн авч уулзлаа.
2013.10.25

И.Н.Аржаевыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Г.Батхүү ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч И.Н.Аржаевыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс транзит тээврийг хөгжүүлэхдээ хоёр хөршийнхөө хэтийн зорилттой уялдуулах бодлого барьж байгааг дуулгав.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д  хийсэн ажлын айлчлалын талаар ярилцав. Мөн хоёр орны төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцсон юм. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-д хийсэн ажлын айлчлал нь амжилттай болсныг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцлоод Монгол Улс транзит тээврийг хөгжүүлэхдээ хоёр хөршийнхөө хэтийн зорилттой уялдуулах бодлого барьж байгааг дуулгав. Түүнчлэн төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий, парламентад суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулсан тухай товч мэдээлэл өглөө.