Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.10.29

Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр энэ сарын 28-ны өглөө Улаанбаатараас мордлоо.

Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх Комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн дагалдан явав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм