2013.10.29

Мэндчилгээ

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д элсэн орж, 101 дэх гишүүн орон болсны түүхт 53 жилийн ой тохиож байна. Энэ тэмдэглэлт өдөр, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр”-ийг тохиолдуулан олон улсын нэр хүнд бүхий тус байгууллагатай харилцах, хамтран ажиллах үйлст мэдлэг, чадлаа дайчлан оролцож ирсэн болон өдгөө хүчин зүтгэж буй нийт хүмүүс мөн Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин зохицуулагч та бүхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

НҮБ-ын шинэ сайхан орд өргөө үүдээ нээж, өрхөө татаад байгаа  энэ үед  энэ жилийн “НҮБ-ын өдөр” тохиож байгаа нь онцлог болж байна.  1963 оноос хойш Монгол Улсын хөгжилд НҮБ-ын тусламж, дэмжлэг ихээхэн тус нэмэр болж байсан. Монгол Улсад НҮБ-ын олон талт хамтын ажиллагаанд хамрагдаагүй,  үр шимийг нь хүртээгүй нэг ч салбар,  албан байгууллага байхгүй гэж бодож байна. Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудад Засгийн газрынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид, 2013 оны 9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Нью Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид, 2013 оны 9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Нью Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх өндөр түвшний хуралдаан, Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр хэмжээний улс төрийн чуулга уулзалт, Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх Тусгай арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх өндөр түвшний хуралдаан болон  бусад арга хэмжээнд амжилттай оролцлоо.

МХЗ-уудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дэлхийн хамтын нийгэмлэг эл асуудалд чухалчлан анхаарч байгааг илтгэн харууллаа.

2015 он хүртэлх хугацаанд илүү их үр дүнд хүрэхийн тулд бид цаашид улам ч илүү үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бид өөрсдөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно.

Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.