Өнөөдөр авто замын эхлэл цэг буюу төв талбайд 10:00 цагаас авто замчдад хүндэтгэл үзүүлэх гэж байна.
2013.10.25
Авто замчдад хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр авто зам үүсч хөгжсний 84 жилийн ой, авто замчдын баярын өдрийг тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Нэг машин- Нэг мод тарих хөдөлгөөн” -ийг өрнүүлж, Нийслэлийн авто замын газраас спортын таван төрлөөр тэмцээнийг зохион байгуулсан. Харин өнөөдөр авто замын эхлэл цэг буюу төв талбайд 10:00 цагаас авто замчдад хүндэтгэл үзүүлэх гэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батзаяа, Монголын авто замын холбооны тэргүүн Т.Бямбаа болон нийт авто замчдын төлөөлөл оролцох юм.