2013.10.25

Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчилна

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ноос БНАСАУ-д айлчилна” гэж Японы “Ёмиүри шимбүн” сонин энэ сарын 10-нд мэдээлжээ.

 “Хоёр тал айлчлалын бэлтгэлээ хангаж байна. Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Жён Ун 2012 оны дөрөвдүгээр сард ажилдаа орсноос хойш тус улсад айлчлах анхны гадаадын төрийн тэргүүн нь Ц.Элбэгдорж болно. Монгол БНАСАУ эртнээс найрсаг дотно харилцаатай улсууд билээ. Энэ зун монголчууд хүнсний хомсдолд орсон Хойд Солонгост тусламж үзүүлсэн. Монголын компаниуд тус улсын уул уурхайн салбарт орж эхлээд байгаа. Монгол Улсын хувьд хуучны харилцаагаа ашиглан, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийж, дэлхийд нэр нөлөөгөө нэмэгдүүлэх зорилготой байна” гэж мэдээнд дурдсан байна.