Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэнэ
МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд бичигдсэн байгаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Намрын чуулганы хэлэлцэх асуудлын 19-т энэ хуулийн төсөл орж байгаа. Энэ нь бас шийдвэр гаргагчид дурамчхан байгаа юм болов уу гэсэн хардлага төрүүлж байна. Энэ чуулганаар хэлэлцээд батлах байх гэж найдаж байгаа. Энэ хууль нь 2016 оны 7-р сараас мөрдөгдөх хууль байгаа. Тэгэхээр улс төрийн намууд хэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх, хэнийг сайдын албанд дэвшүүлэхээр ялгах боломж олдоно хэмээн хууль санаачлагчид үзэж байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа “39 хүний 19 нь засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн давхар байя гэх юм бол их хурал загийн газрыг хянаж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл засгийн газрын гишүүд өөрсдийн оруулж ирж байгаа саналд өөрсдийн хуралдаанд олонх болоод явчих магадлалтай” хэмээн байр сууриа илэрхийллээ.