Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал боллоо.
2013.10.22

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр боллоо. Байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуралдаанд Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамрагддаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох ажилтнууд оролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой асуудлаар гишүүдээс асуулт, санал гараагүй учир хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн юм.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ.

Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал бол “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төсөл байв.

Улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулан байгууллаа. Ажлын хэсэгт УИХ-ын Сү.Батболд, Су.Батболд, М.Батчимэг, Н.Батцэрэг, Р.Бурмаа нар багтсан юм.

Энэхүү ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэгтэй уялдуулж ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах чиглэлээр судалж, санал дүгнэлт гаргах үүрэгтэйгээр ажиллах юм байна.