Хүүхдүүдийн “Хүсэл мөрөөдлийн хайрцаг-ийг нийслэлийн удирдлагууд хүлээн авлаа
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны наадам” боллоо.
2013.10.29

Хүүхдүүдийн “Хүсэл мөрөөдлийн хайрцаг-ийг нийслэлийн удирдлагууд хүлээн авлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг.

Наадмын эхний шатанд  дүүрэг бүрээс шалгарсан шилдгүүдээс тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн найрал дууны хамтлаг, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль, 3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан юм. Харин Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын найрал дууны хамтлагууд наадмын тусгай байрыг эзэлжээ.

Нийслэлийн ойн өдрөөр “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүдийн “Гала” тоглолт Соёлын төв өргөөнд болж хүүхдүүд дэлхийн сонгодог болон  олон орны шилдэг уран бүтээлийг тайзнаа эгшиглүүллээ.

Гала тоглолтод Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль, Хан-уул дүүргийн 114-р сургууль, Орос-Монголын  хамтарсан 3-р сургууль, Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд урилгаар оролцлоо.

Хотын дарга Э.Бат-Үүл: “Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд минь ямар их авьяас билэгтэй, чадварлаг байгааг хараад би маш их баярлаж байна" гэв.

Наадмын үеэр хүүхдийн дууны хэмээн нэршсэн Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор ая дуугаа өргөлөө. Энэ үеэр хүүхэд багачууд “Мөрөөдлийн хот”-оо сэтгэлдээ хэрхэн төсөөлж байгаагаа илэрхийлсэн “Хүсэл мөрөөдлийн хайрцаг”-ийг хотын удирдлагуудад гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч наадамд оролцсон хүүхэд багачуудад баяр хүргэн хэлсэн үгэндээ “Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд минь ямар их авьяас билэгтэй, чадварлаг байгааг хараад би маш их баярлаж байна.

Үнэхээр сэтгэл сэргээсэн тоглолтыг өнөөдөр би үзлээ. Бид ирээдүй болсон хүүхэд багачууддаа “Хот шиг хот” хүлээлгэн өгөх зүрх зорилготой ажиллаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа” гээд наадамд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.