2013.10.30
Нийслэлийн ойн баяраар шилдэг иргэдээ шагналаа
Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол улсын нийгэм эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль зүй, газар тариалан, аж үйлдвэр, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар гардуулан өглөө.