2013.10.31

С.Ганбаатар: Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төсвийн мөнгө шиг зарцуулж байна

Монгол телевизийн “Нүүдэл шийдэл” ток шоуны энэ удаагийн дугаараар “Эрүүл мэндийн даатгал”-ын талаар ярилцлаа. Нэвтрүүлгийн оролцогчдоос УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг онцолж байна.   

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар монголд муу, унасан байгаа. Даатгалд мөнгө төлчихөөд халааснаасаа мөнгө гаргаж байгаа нь бүгд ил тод. Улсын эмнэлэг бүхий л сайн муугаа дуудуулдаг хэдий ч улсын эмнэлэг бол өнгөрсөн 70 жилийн монголын ард түмний, энэ улсын оюуны бүтээл, туршлага. Үүнийг устгаж болохгүй.

Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол муу байгаа. Даатгалын тогтолцоо гэдэг бол бидний өгсөн мөнгөний төлөө хяналт, хариуцлага, үр дүн байна уу гэдэг тухай л ярьдаг. Бидний даатгалын мөнгийг төсвийн мөнгө шиг зарцуулж байна. Өвчтөнг биш, ор санхүүжүүлж байгаа. Энэ мөнгөн дээр сайд нар дураараа наргиж, улстөрчид өөрсдийн мөнгө шиг загнаж байна.

Эрүүл мэндийн даатгал бие даагаагүйгээс эмнэлгүүд, эмч нар мөнгө дамжуулж буй сайд нарт таалагдаж ажиллах нь чухал байна. Миний хүсч буй зүйл бол өвчтөнүүд, даатгуулагчид, иргэдэд таалагдаж ажиллахын тулд тэр хүмүүст хяналт тавьж, хариуцлага, үр дүнг тооцдог эрхийг өгөх нь энэ хуулийн амин сүнс.

Миний улс төрд хөл тавьсан хоёр шалтгаан бол Оюутолгой, Эрүүл мэндийн даатгал.

Гэхдээ улстөрчид эсрэг байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс эрүүл мэндийн даатгалын газрын даргыг томилж, халдаг болгох хэрэгтэй. Даатгалын газрын дарга бол эмнэлгүүдэд санхүүжилт өгдөг хүн. Энэ хүн сайдын халаасанд байвал даатгуулагчид ямар ч мэдэлгүй болно.

Монгол шиг 30-40 хувь нь ядуу, ажилгүй байгаа тохиолдолд хэдхэн баян хүнд зориулсан эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болчихоод Америк орон шаналж байна. Миний улс төрд хөл тавьсан хоёр шалтгааны нэг нь Оюутолгой, нөгөөх нь эрүүл мэндийн даатгал.

Халамж, даатгал хоёр өөр. Халамж мөнгө өгдөг бол эрүүл мэндийн даатгал бол үйлчилгээ үзүүлдэг. Бидний төлсөн 180 тэрбумаас 40 тэрбумыг л бидэнд зарцуулдаг. Цаана нь байгаа 140 тэрбум төгрөгийг бодитойгоор бидэнд зарцуулбал бүх хүмүүс маш сайн үйлчилгээ авна.