Зөвхөн хууль батлах биш хэрэгжүүлэх нөхцөлийг хангах ёстой
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж Г.Батхүү гишүүн үг хэллээ.
Тэрээр “ Шүүхийн шийдвэртэй холбоотой багц хуулиудыг хэлэлцэж олон асуудлыг шийдвэрлэж байгаа. Ерөнхий шүүхийн салбарын шинэчлэлтэй холбоотой саналаа хэлмээр байна. хуульд 11 сарын 2-ноос мөрдөнө гээд хэлэлцүүлж байна. гэтэл хэрэгжилтэд эдийн засгийн болон эрх зүйн орчин хэр зэрэг бэлтгэгдсэн бол одоо шүүгчдийн цалинтай, төсөвтэй холбоотой асуудал маргаантай байгаа. Шүүгчдийн цалинг хэн ямар хэмжээгээр тогтоох уу гэдэг ойлгомжгүй байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын 23.1д шүүгчийн цалин тогтоох шалгуурыг эдийн засгийн хувьд хараат бус, ажиллах, амьдрах боломжийг хангасан байна гэж заасан. Гэтэл өнөөдөр хэлэлцэж байгаагаар өнөөдрийн шүүхийн шинэчлэлийн багц хуулийн олон зохицуулалтуудыг хангасан төсөв хүрэлцэхгүй байгаа гэж ойлгож байна.
Нөгөө талаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль 11 сарын 2-ноос батлагдаад эхлэх юм бол тэр дагаж гарах дүрэм журам нь батлагдсан юм уу? Хууль нь гараагүй байхад журам гарах үндэслэл байхгүй. хэзээ батлагдах бэ? Байр сав, шүүн таслах шүүх хуралд оролцох иргэдийн аюулгүй байдлыг хангах баталгаа нь байгаа юм уу? Гэх мэтчилэнгийн асуудлыг яаж зохицуулах гэж байна вэ? хууль батлах нэг асуудал хуулийг дагаж гарах үр дагавар, хэрэгжих боломж, шаардлагатай зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний асуудлыг нилээн анхаарч байх хэрэгтэй" гэж хэллээ.