УИХ –ын гишүүн С.Баярцогт
2013.11.01

С.Баярцогт: Эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчдийг оролцуулж болохгүй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэж С.Баярцогт гишүүн үг хэллээ.

Тэрээр “Шүүхийн шинэчлэлтэй холбоотой олон зүйл явцын дунд шинэчлэх шаардлага гарах байх гэж үзээд шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдийг ойрхон оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж төгс болно. Бас нэг хүндрэл бол жишиг болгон авч байгаа хуулиуд нь монголын практикт хэрхэн бууж байгааг харах ёстой гэж бодож байна.

Иргэдийн төлөөлөгчийг шүүгчтэй ижил түвшинд оруулж болно гэдэгт санал нэг байна. Харин эрүүгийн хэрэгт оруулж болохгүй тангарагтны системийг авах ёстой тиймээс өмнө орсон хуульд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг дээр иргэд сонсож байгаад гэмт хэрэг мөн биш гэдгийг шийдээд мэргэжлийн шүүгчид зохих ял оноодог байх хэрэгтэй.

Тэгэхгүй бол иргэдийн төлөөлөгч гурван төрөлд ижил эрхтэй оролцоно гэвэл их хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай мөн туршлага хэрэгтэй. Заавал нэг талыг барих хэрэггүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн иргэний хэрэг дээр 71.5-ыг ойлгохгүй байна.

Сайд тайлбарлахдаа шүүхийн бүх процессд эвлэрүүлэн зуучлал хийх боломжтой гэсэн. Гэтэл 71.5-д хугацаа заана гэж байгаа. Энэ нь бүх үед эвлэрүүлэн зуучлал хийх боломжтой гэж ойлгогдохгүй байна. Үүнийг илүү тодорхой болгож өгөхийг хүсч байна. Иргэдийн төлөөлөгч оролцож байгаа нөхцөлд иргэдийн төлөөлөгчийг нэг хүнийг дахин дахин оролцуулахгүй байх захиргааны том процесс болно.

Манайх идэвхтэй хүнийг байнга оруулах нь буруу учир өргөн сонголттой байхад зохион байгуулалтын ажил хийх хэрэгтэй. Гарч ирсэн хүн шүүх хурлын талаар ярилцлага мэдээлэл өгөхийг хатуу ойлгуулах ёстой байх. Нарийн зааж өгөх ёстой” хэмээн хэллээ.