Төрийн тулганы гал бадраах ёслол боллоо
Төрийн тулганы гал бадраах ёслол болов.
2013.11.05

Төрийн тулганы гал бадраах ёслол боллоо

Эзэн богд Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан арга хэмжээ үргэлжилсээр.

Тухайлбал, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа  Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болсны дараа Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.

Мөн дараа нь төрийн тулганы гал бадраах ёслол болов. Гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын санаачлагаар төрийн тулганы гал бадраах ёслолыг үйлддэг болсон юм.