Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах ёстой гэв
УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар энэ удаа Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж буй талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Иргэдийн эрүүл мэндийн даатгалын төлсөн мөнгийг Засгийн газар өнөөдрийг хүртэл төсвийн мөнгө шиг зарцуулж ирснийг зогсоох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгийг хариуцлагатай, үр дүнтэй байлгая. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ сэтгэлд хүрсэн үйлчилгээ авч чаддаггүй.
Эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгийг хариуцлагатай, үр дүнтэй байлгая.
Гэтэл нэг ч эмнэлэг үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэнгүй. Өөрөөр хэлбэл хариуцлагын тогтолцоо алга. Харин эмнэлгүүд тэр мөнгийг дундаас нь дамжуулж байгаа Засгийн газар, сайд дарга нарт таалагдахын төлөө ажиллаж байна.
Энэ хуулийн гол үзэл баримтлал бол даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг халдаг, сольдог мөнгийг нь авчихаад муу үйлчилгээ үзүүлээд байгаа эмнэлгүүдэд хариуцлага тооцдог байх хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.