Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд оролцоно
Баянзүрх дүүргийн Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Иргэний танхим, Цагдаагийн 1, 2-р хэлтэс хамтран 7,11, 14, 22, 27-р хороодын иргэдийн дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Эдгээр хороод нь дүүргийн хүн ам шигүү суурьшсан, томоохон худалдааны төвүүд, үйлчилгээний цэг ихтэй учир сонгож авсан юм. Хэлэлцүүлэгт Цагдаагийн 2-р хэлтсийн захиргааны үйл ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах байцаагч,Цагдаагийн ахмад Б.Ганзориг, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагчид болон иргэдийн төлөөлөл оролцсон байна.
гэмт хэргийн тухай иргэдийн өгөх мэдээллийг идэвхжүүлэх, иргэдэд хуулийг хэрхэн сурталчлах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн тухай иргэдийн өгөх мэдээллийг идэвхжүүлэх, иргэдэд хуулийг хэрхэн сурталчлах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэд олон нийт төвлөрдөг газруудыг камержуулах, хөршийн холбоог сэргээх, хороо бүрийг цахим мэдээллийн сантай болгох, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах, өсвөр үеийнхэнтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийх зэрэг олон шинэ санал, санаачлагуудыг гаргасан юм. Эдгээр санаачлагыг ажил хэрэг болгон ажиллахаа дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд мэдэгдлээ.