2009.05.06
Жишиг дүүрэг болохыг Лу.Болд гишүүн дэмжиж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жишиг дүүрэг” болох зорилт тавин ажиллаж байна. Үүнийг энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд дэмжиж байгаагаа өдөрлөгийн үеэр илэрхийллээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан жишиг дүүрэг болох төлөвлөгөөгөө УИХ-ын гишүүд болон нийслэлийн удирдлагад танилцуулаад байна. “Жишиг дүүрэг”-ийн хүрээнд энэ онд эхний 450 өрхийг сонгон иргэдийг ажлын байраар хангах, амьжиргааг дээшлүүлэхээр болжээ. Гол нь иргэдэд нийгмийн халамж үзүүлэх бус, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангаж өгөн бүрдүүлэхэд туслах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.