Д.Оюунхорол: Эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан байх дуртай
Манай сонин "Зочны цаг" буландаа УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол,соёл,шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг урилаа
-"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан таныг "Зочны цаг" буландаа урьсан юм. Танд баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна даа?
- Баярлалаа.Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь манай монголчуудын уламжлалт баяр болжээ. Баяраа угтаж манай байнгын хорооноос олон ажил зохион байгуулж хайрладаг тэр хүмүүсийг хүлээж авсан нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүний эхнэр өмнө нь Төрийн ордонд орж ирэн, ийм арга хэмжээнд оролцож байсангүй гэж ярьж байсан. Тэгэхээр цаг үеээ олсон, манай хүүхнүүдийн хүлээж байсан арга хэмжээ болжээ гэж ойлгож байна. Энэ арга хэмжээг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар дэмжиж, гэргий нарт урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөнд бүсгүйчүүд их баярлаж байгаагаа илэрхийлсэн. 3 дугаар сарын 6-нд мөн Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулсан нэгэн арга хэмжээ зохион байгуулна. Би илтгэл тавина. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нийгмийн хамгааллын салбарт яаж нөлөөлөх, тэр тусмаа эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх, хямралын өмнө хүүхнүүд бэлэн байна уу зэрэг асуудлыг илтгэлдээ дурдана.
-Та бусад эмэгтэйчүүдээ баярлуулаад л явах юм байна. Та харин гэр бүлийнхээ хүрээнд хэрхэн тэмдэглэх гэж байна вэ. Эрхбиш өөртөө зав гаргаж баярын ширээгээ засна биз дээ?
-Улс төрч эмэгтэй чинь хариуцлагатай болчихдог юм байна. Ер нь л ар гэрийн гэсэн бүхий л зүйлээ орхидог юм. Гэхдээ "Мартын 8"-наа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэлгүй яахав. Хамгийн гол нь хоёр ээжээ баярлуулна. Амралтын өдөр ч таарч, зав олдож байгаа болохоор очиж уулзая гэж бодож байна. Манан ээж өндөр настай хүн байдаг. Жил бүрийн баяраар үр хүүхдүүд нь гэрт нь очиж баярлуулдаг болохоор хүлээгээд л сууж байгаа. Ээжтэй хүн энэ ертөнцөд их юмыг дааж, буян хурааж явдаг юм гэнэ лээ. Тэгэхээр ээжийгээ баярлуулахаас өөр том баяр гэж надад байхгүй.
-Ханиасаа ямар бэлэг авдаг вэ?
-Манай өвгөн надад бэлэг өгдөг. Энэ жил ямар бэлэг өгөх нь их нууцлаг л байгаа. Ямар ч байсан өгөх л байх гэж бодож байна. Өнгөрсөн жилийн "Мартын 8"-аар энэ зүүж яваа цагийг минь бэлэглэсэн. Ер нь хэрэглэдэг зүйлийг маань донжийг нь олж сонгоод л бэлэглэдэг. Манай найз нараас ч гэсэн бэлэг өгдөг. Эрэгтэй гишүүдээс ч гэсэн бэлэг өгч байна.
-Ээждээ барих хамгийн том бэлгийг та юу гэж боддог вэ?
-Өндөр настай болсон хоёр ээж минь ер нь нас өндөр гарсан эхчүүд торго дурдан өмсөж, алт мөнгө зүүх сонирхолгүй байдаг. Өөрөөр хэлбэл эд материалын сонирхол угаасаа байдаггүй. Ээж маань цагаан сараа сайхан тэмдэглэж, ирсэн зочнд гийчиддээ гарын бэлгээ өгөх дуртай. Хүүхдүүдийнх нь ажил төрөл бүтэмжтэй байвал ээж их баярладаг.Хамгийн гол нь ээжийнхээ гэрт очиж, хүндэтгэл үзүүлэх нь л чухал.
-Ээжтэйгээ очиж уулзах зав зай хэр байдаг вэ. Бид чинь бараг хаяанд нь шахуу байж очиж амждаггүй гэлцдэг шүү дээ?
-Сүүлийн үед зав бага болоод байна. Заримдаа сард нэг удаа очих гээд байгааа шүү.
-УИХ-ын гишүүдийн гэргий нарыг хүлээж авсан нь олны анхаарлыг нэлээд татлаа. Гэхдээ нөгөө талаас дургүйцэх нэг хэсэг ч бас байна. Та юу гэж бодож байна вэ. Хямралын үед хийх юмаа мөн олов оо ч гэсэн яриа гарч байна лээ?
-УИХ-ын гишүүдийн гэргий нарыг хүлээж авсан нь ямар нэгэн баяр наадам, хүлээн авалт байгаагүй. Нэг үгээр хэлбэл энэ уулзалтыг зохион байгуулахад ямар ч зардал гаргаагүй. Монголчууд хүний амьдралын энэ богинохон хугацаандаа ямар бие биедээ урам хайрлаж, ойлголцож, хамтран ажилсаар байх ёстой. Өнөөдөр Эдийн засгийн хямрал болж байгааг ярьж байна. Энэ үед эмэгтэйчүүд, тэр дундаа төрийн түшээдийн гэргий нар хямралд хэрхэн хандаж байгааг, бидний оролцоо юу байна вэ гэдгийг ярилцах нь хэрэггүй зүйл биш. Тиймээс аливаа асуудлыг бараан талаас нь хараад байлгүй, гэгээн талаас нь харж байвал ажил бүтэмжтэй байдаг гэж боддог. Би оороо ч тийм үзэл бодолтой.
-Энэ уулзалтын дүнд УИХ-ын гишүүдийн гэргий нарын клубыг байгууллаа?
-Өмнө нь клуб байгуулъя гэж ярилцаж байсан. Тэр дундаа нийгмийн салбарт хүүхнүүдийн хүч бололцоог ашиглах зорилготой байсан. УИХ-ын гишүүдийн гэргий нарын дунд төр, нийгмийн салбарт амжилт гаргаж яваа олон чадварлаг эмэгтэйчүүд бий. Уулзалтад оролцсон бүсгүйчүүл өөрсдийгөө нэгтгэж өгөх байгууллага бий болсонд баяртай байгаагаа хэлсэн.
-Энэ парламентын гишүүн гурван бүсгүйн нэг нь та. Та ажил гэж яваад ар гэртээ цаг гаргах бага гэж ярилаа. Таны хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Ер нь таныг улс төрч эмэгтэйчүүд дундаа аятайхан эмэгтэйн нэг гэж ярьдаг шүү. Хамгийн сүүлд та үсээ богиносгожээ?
-Манай энэ парламент гучин хувь гэж ярьсаар байгаад гуравхан хүүхэнтэй болсон. Бид чинь хууль тоггоох байгууллагадаа Арабын алчууртай хүүхнүүдээс долоон дор төлөөлөлтэй ажилладаг улс орон болж хувирсан юм байлээ. Улс төр гэдэг хатуу ширүүн тоглоом дунд эмэгтэй хүн орно гэдэг хүнд хэцүү. Ялангуяа сонгуулийн ийм тогтолцоотой байх үед эрсдэлтэй алхам байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд олон хүүхэн өрсөлдсөн ч боломж олдоогүйд харамсалтай санагддаг. Гэхдээ дараа дараагийн УИХ-д олон бүсгүй орж ирэх суурийг тавьж өгөхөд бид гурав тодорхой үүргийг гүйцэтгэх ёстой. Бид УИХ-д суучихсан шүү гээд гараа хумхиад суухыг хүсэхгүй байна. Би эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан байх дуртай. Айхтар гоёж гоодоод байдаггүй. Мэдээж төрийн албыг хашиж байгаагийн хувьд аль болохоор төвшин, аятайхан хувцаслахыг хичээдэг. Монголын төр, ард түмнээ хүндлэх шаардлага байна. Өөртөө анхаарал тавиад байх боломж олдохгүй юм аа. Гэхдээ л эмэгтэй хүн гэдгээ мартахгүй ээ.
-2000-2004 оны парламентад байхдаа та нэлээд гоолиг байсан. Харин энэ парламентад орж ирэхдээ жин нэмсэн нь анзаарагдаж байсан?
-Харин тиймээ. Хөдөлгөөнөө багасгасантай холбоотой болов уу. Өдөрт ядаж 30 минут хөдөлж байхгүй бол цаас шагайгаад л суугаад байвал жин нэмэх хандлагатай юм. Ялангуяа 40 гарч байгаа бүсгүйчүүдэд хөдөлгөөн дутагдвал таргалах шинжтэй. Хоол ундаа ч тохируулах хэрэг!тэй байна. Би ч өөрийгөө задгай хаячихсан юм шиг байна. Ер нь жин нэмсэн шүү.
-Та саяхан Завхан аймаг руу яваад ирсэн. Тойргийнхонтойгоо уулзах үедээ "өөрсдийнхөө төлөө ажиллаж чадах хүнийг л багийн Засаг даргаараа сонго, сонголтта нарын мэдлийн хэрэг" гэж ярьж байсан. Завхан аймагт орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан. Сонин хэвлэлээс авч байгаа мэдээллээр намаар ялгаварлаж, ажлаас халах явдал Завхан аймагт гарч байна гэсэн. Үнэхээр газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Саяхан Завхан аймагтаа очиж ажилласан. Завханы ард түмнийг төрд төлөөлж ажиллаж байгаагийн хувьд тэдний төлөө төрд шударга ажиллаж, зүтгэнэ гэж бодож явдаг.Завханы ард түмэн намайг улс төрд хөтөлж оруулан, байнга дэмжиж явсанд би талархалтай ханддагаа хэлье. Ямар ч өнгө, мөнгөнд хууртдаггүй, үзэл бодолдоо үнэнч хүмүүс намайг сонгож байсан болохоор тэдний төлөө чөмгөө дундартал ажиллана гэж боддог. Завханы өвөлжилт хүндэрсэн сумдад очиж, өвс тэжээл хүртээн, ахмадууддаа тусламж үзүүлж явлаа. Ойролцоогоор 20 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн баг болгонд хүргүүлсэн. Нутагтаа очиж, сонгогчдынхоо яриаг сонсож явахад ажлын байр бий болгооч, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг бидний төлөө ажиллуулах талаар анхаараач гэсэн хүсэлт тавьж байсан. Зарим сонголт иргэдийнх байдаг. Удахгүй багийн Засаг даргын сонгууль болно. Энэ сонголтыг та бүхэн зөв хийх хэрэгтэй. Та бүхний төлөө ажиллаж чаддаг, оюунлиг, боловсролтой хүмүүсийг сонгоорой гэдэг саналыг тавьж явсан.
Багийн Засаг дарга бол цалинтай малчин байж болохгүй гэдэг зарчмаар ажиллах ёстой юм. Намаар талцаж, жалга довоор ялгаварлахыг би хэзээ ч зөвшөөрдөггүй. Тиймээс ч нутгийн ард түмэн надад саналаа өгдөг. Миний очсон сумдын дарга нар МАХН-ынх ч, АН-ынх ч байна. Тэд хамтран ажиллана гэдэг саналаа хэлж байсан.
-Завханыхан хүндхэн өвөлжлөө. Цагаан сарын шинийн нэгэнд баахан хүн галзуу чононд уруулсан. Та нутгийнхандаа хандаж сэтгэлийн дэм өгөх үг хэлж болно шүү дээ?
-Аливаа бэрхшээлийг хөдөлмөрлөж байж л давна даа. Ер нь бид малчид руугаа хандсан төрийн бодлого боловсруулахаар төлөвлөж байна.Тэд маань хэдэн малылхаа төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс тэднийг дэмжсэн төрийн бодлого чухал байна. Би малчдаасаа нэг зүйл л гуйдаг. Та бүхэн байгапь цаг уурын бэрхшээлийг даван туулахын тулд газар дэлхийгээ тордож, газартай харьцаж сураач гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл овс тэжээлээ базааж, томс ногоогоо тариад авчихдаг болбол хэдэн малаа хүний гар харахгүйгээр онд оруулаад байж болно шүү дээ гэдгийг хэлдэг. Харин үүнийг пь бодит ажил болгохын тулд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын гаралтай түүхий эдийн үнэ их унаж байна. Тиймээс үнийн эрсдлээс хамгаалахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, амьжиргааг нь залгуулахад тустай төрийн бодлого боловсруулан ажиллах нь хамгаас чухал байна.
-Хөдөлмөрлөсөн хүн бэрхшээлийг давна гэж хэллээ. Зун нь бэлтгэлээ базаасан малчид гайгүй байна уу?
-Дажгүй байна. Малчид эдийн засгийн хямралыг өөрсдөө л давж гарна. Хэнээсээ юу горьдож, суух вэ дээ гэж байна. Гэхдээ төрд ажиллагсад шударга ажиллаж, дээдсүүд минь суудлаа олох хэрэгтэй байна шүү гэдгийг манай нутгийн өвөгчүүл хар ухаанаараа хэлж байна. Тэгэхээр хүмүүс хямралыг айхтар цочирдон хүлээж авахгүй байгаа хэрэг юм. Хамгийн гол нь хөдөлмөрлөж байж бэрхшээлийг давна гэдгээ ойлгожээ. Харин залуусыг ажилтай болгох боломжуудыг бүрдүүлэх шаардлагатай байна. Саяхан Мэргэжлийн боловсролын тухай хуулийг УИХ-аар баталсан. Өнөөдөр амьдралаа аваад явчихдаг мэргэжнлтэй ажилтан бэлтгэх шаардлагатай байна. Гэтэл ходоод идэр насныхан л ажилгүй байна. Тэр хүмүүс мэргэжилгүй,ажлын чадваргүй байгаа иь ажилгүй, ядуу байх нэг үндэс болж байна.Тиймээс залууст мэргэжил олгох тач дээр анхаарч ажиллана. Манан залуус хөдөлмөрийн сахилга батгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тухайлбал барилга дээр ажиллаж байгаа залуус цалингаа аваад хоёр гурван өдөр ажлаа орхин архидаад явчихдаг нь ердийн үзэгдэл болж. Харин зарим нь цалннгаа голж байна. Энэ бүхнийг л орхих хэрэгтэй юм.
-Тэгэхээр хуучнаар ТМС-Д суралцагчдыг төрөөс илүү анхаарч дэмжих юм байна гэж ойлгож байна. Энэ жил гэхэд Мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрийн төвд суралцатчдын тоо нэмэгдэх үү?
-Улсын хэмжээнд оноодор есөн Мэргжлийн боловсролын сургалт үйлдвэрийн төв ажиллаж байна. Суралцагчдад зориулж сарын 45 мяигап төгрөгийн тэтгэлэг олгож. Сургалтын төлбөрийг нь төр дааж байпа. Мянганы сорилын сангаас өгч байгаа тусламжийн мөнгийг мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр зарцуулна. Тодруулбал сургуулиудын техник тоног төхөорөмжийг шинэчлэн, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд зарцуулах юм.
-Нийгмийн халамжийн мөнгө тойрсон асуудал танай байнгын хороогоор дамждаг. Таны хувьд халамжийн мөнгөнөөс татгалзая гэж ярьж, хэлж байгаа энэ үед ямар байр суурь баримтлаж байна вэ?
яриад байгаа олон улсын байгууллагууд болон иргэдийн саналтай зарим талаар санал нэгдэнэ. Тухайнбал хүүхдийн мөнгө боломжийн амьдралтай хүмүүс нь авдаггүй. Өгөөд ч хэрэггүй. Харин боломжгүйд нь тэр мөнгийг нэмээд өгчих хэрэгтэй гэж боддог. Тиймээс холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээд ч Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгө хязгаартай болж, "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" хэрэгтэй болчихлоо.
-Та Завханы уугуул уу. Ээж аав, гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Манай аав, гэж Завханы уугуул. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн, хөдөлмөрч хүмүүс. Хүүхдүүдийнх нь дөрөв нь докторын зэрэг хамгаалсан эрдмийн хүмүүс байдаг. Манай нөхөр төрийн байгууллагад ажилладаг, эрдэм номтой их даруухан, үг дуу цөөнтэй хүн бий. Хоёр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд надаас илүү тэр хүн анхаардаг. Би ар гэрийн үүргээ муу биелүүлж байгаа эмэгтэй. Хоёр хүүхэд маань том болсон. Охин маань гадаадад суралцаж байна. Хүү маань сургуулиа төгсч ирээд ажиллаж байна. Бид хоёр хүүхдүүдээ эрхлүүлэхгүй байхыг хичээдэг. Ер нь маш сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Охин маань гурван хэл эзэмшсэн. Хүү маань хоёр хэл сурсан. Зах зээлийн нийгэмд тэдэндээ үлдээх хамгийн том өв хөрөнгө бол оюуны хөрөнгө оруулалт юм. Тиймээс өөрийгөө эрдмээр гоёж чимээрэй, дараа нь хүн байх хэрэгтэй, хөдөлмөрлө гэж захидаг. Гоёж гоодох, илүү дутуу зүйл хэрэгтэй байгаа бол өрх тусгаарласан үедээ өөрийн хөдөлмөрөөрөө олоорой гэж хэлдэг. Хоёр хүүхэд маань нэлээд ажилсаг. Зуны амралтаар нь ирэхэд нь болж өгвөл зарчих гээд л байдаг.
-"Отгонтэнгэр" сургуулиар таныг овоглож, таньдаг. Сургуулийнхаа талаар товчхон ярихгүй юу. Та ч өөрөө бапп мэргэжилтэй биз дээ?
-1991 онд сургуулиа байгуулж байсан. Өнөөдөр энэ сургуулийг сургууль шиг сургууль болгож чадсан гэж бахархаж явдаг. Миний боловсролын салбарт 25 жил ажилласаны үр дүн юм. Би өөрөө математикийн багш. Алтанбулагийн 10 жилийн сургуулийг онц төгсөөд УБДС-ийн математикийн ангид урилгаар орж суралцаж байсан. "Отгонтэнгэр" сургууль төгссөн төгсөгчдөөрөө бахархдаг. Танай сониноор дамжуулан монголын нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе.