2009.01.23

Д.Оюунхорол төрсөн өдрөөрөө 55 мянган доллар “бэлгэнд авав”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын төрсөн өдөр өчигдөр тохиожээ.

Энэ өдрийн өглөөг тэрбээр 55 мянган долларын "бэлэгтэйгээр" угтав. Тус Байнгын хороо болон НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлэх төсөлд өчигдөр талууд гарын үсэг зурсан юм. Уг төслийн санхүүжилт 55 мянган доллар байх аж. Хүн ам, хөгжил, нөхөн үржхүйн эрүүл мэнд, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүнтэй холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь төслийн зорилго юм байна.

Төрсөн өдөр нь мөнгөний баримтад гарын үсэг зурахаас эхэлж буйг эрхэм гишүүн "олзуурхав". Эл өдрөө хэрхэн тэмдэглэхийг нь сонирхоход "Нас ахиад сүрхий тэмдэглэхээ больж. Гэр бүлийнхэнтэйгээ л баярлана даа" гэлээ. Гарын үсэг зурах ёслолын дараа тэрбээр АНУ-аас илгээсэн жинхэнэ бэлгээ хүлээн авч буй харагдсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.