Төрийн бодлогыг орон нутгийн бодлоготой
-Өнгөрсөн хаврын чуулганы онцлог зүйл юу байв? Хоёр чуулганы хооронд юу хийж амжуулав аа?
-Миний хувьд хоёр чуулганы хооронд голлож хуулиуд дээр л ажилладаг. Ер нь Их хурлын өнгөрсөн хаврын чуулган онцгой чуулган байсан гэж хэлж болно. Монгол улсын “Татварын багц” хуулинд бүхэлд нь өөрчлөлт оруулж, хүн бүхний анхаарлын төвд байсан “Ашигт малтмалын тухай хууль”-нд шинэчилсэн найруулга хийж, мөн “Авилгын тухай хууль”-ийг шинэчлэн гаргасан байгаа.
Түүнчлэн маш урт удаан хугацаанд яригдсан “Хүүхдийн мөнгө”-ний болон намуудын сонгуульд оролцохдоо амласан нийгмийн амлалтуудтай холбоотой асуудлуудыг хуульчилж, хуулийн хүрээнд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд баталгаа гаргасан олон томоохон хуулиудыг баталсан гэдгээрээ чухал ач холбогдолтой чуулган байлаа.
Эдгээрээс зарим нэгийг нь онцлоход, тухайлбал, “Татварын хууль”-ийн хувьд ХАОТ, ААНОАТ, НӨАТ гэх мэт бүх татварууд 10 хувь болсон байгаа. Урьд өмнө нь энэ хууль хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан боловч энэ удаа түүхэн өөрчлөлт болж чадсан гэж би хувьдаа үзэж байгаа. Татварын хуулийг Монголын эдийн засгийн бүх тооцоог үнэн зөв гаргах, цаашдаа хувь хүн, аж ахуйн байгууллагууд мөнгөн хуримтлалуудыг маш их хэмжээгээр бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж, бизнесийн орлогоо нэмэгдүүлэх бололцоогоор бүрэн хангагдах хууль болсон. Энэ хууль дээр миний хувьд голлож ажиллан хамгийн их цагаа зарцуулсан байгаа. Мөн өнгөрсөн чуулганаар хэлэлцсэн асуудал болох 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг хэлэлцэж баталснаар төсвийн санд тодорхой хэмжээний хуримтлал бий болж нийгмийн хамгааллын болон улс орны тэргүүлэх салбарт хөрөнгө мөнгө зарцуулах бололцоо илүү их бүрдэж байгаа.
-Энэ намрын чуулганаар ямар хууль өргөн барихаар ажиллаж байна вэ?
-Энэ намрын чуулганаар нилээд олон асуудал хэлэлцэнэ. Мэдээж улсын төсөв дээр голлож ярина. Жил бүрийн намрын чуулганаар төсвийн төлөвлөгөөг хэлэлцэж дараа жил ямар хэмжээний хөрөнгө мөнгө татаж, ямар хэмжээний хөрөнгө мөнгө хуваарилах вэ гэдэг дээр ярилцаж шийдвэрлэдэг. Миний хувьд “Төрийн алба”-ны болон “Төрийн албыг нам бус байлгах тухай хууль” дахь нэмэлт өөрчлөлт болон төрийн өндөр албан үмүүсийн ёс зүйн дүрэм гэх мэт төрийн тогтолцоог шинэчилсэн, төрийн албыг хувь хүнээс ба намаас хамаарахыг болиулсан, төрийн байгууллагаар дамжиж нам санхүүждэг, нам ялсны дараа тухайн намын гишүүд төрийн албанд очдог байхыг болиулахад чиглэсэн хуулиуд дээр ажиллаж байгаа.
-Та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг дэмжиж ажилладаг. Энэ утгаараа “Нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага болон нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах, босоо удирдлагатай буюу шууд дээрээс томилдог байгууллагуудад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, түүний харьцааг зөв болгох тал дээр хуулийн төсөл санаачлан хэсэг хүмүүс ажиллаж байгаа. Би тэдэнтэй хамтарч ажиллаад орон нутгийн эрх мэдлийг бэхжүүлэх тал дээр анхаарлаа нилээд төвлөрүүлэх бодолтой байгаа л даа.
-Ингэж өөрчлөлт оруулснаар улс төрчид бараг УИХ-д гишүүнээр нэр дэвшинэ гэхээсээ илүү Засаг даргын төлөө өрсөлдөх нөхцөл байдал бий болох уу?
-Ер нь Засаг дарга тухайн орон нутагт засаг захиргааны болон төрийн байгууллагыг төлөөлдөг гэдэг утгаараа хамгийн их эрх мэдэлтэй субьект. Хуулиар олгогдсон тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. Зөвхөн хөрөнгө мөнгөтэй холбоотой эрх мэдлийн хувьд төсвөөр дамжиж ихэвчлэн явагддаг. Тэгэхээр энэ удаагийн “Татварын хууль” болон “Ашигт малтмалын хууль”-нд хийсэн өөрчлөлтүүдээр орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрсөн төсвөөс шалтгаалахгүйгээр хөрөнгийн эх үүсвэр бий болгох нөхцөл нь бүрдэж байгаа юм. Тэр утгаараа Засаг дарга болон тухайн орон нутгийн ИТХ-ын эрх мэдэл нэмэгдэх бололцоо бүрдэх юм. Мэдээж тэр бүр санаанд хүрэх хэмжээнд орон нутгийн эрх мэдэл нэмэгдээгүй л байна. Тиймээс энэ ажлыг шат шаттайгаар хийх бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Сонгуулийн шинэ хуультай болсноор УИХ-ын гишүүд хуулиудад илүү их анхаарч ажиллах бололцоо бүрдэж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдэд хандаж тавьдаг иргэдийн санал хүсэлтийн багахан хувийг хууль, хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал эзэлдэг юм билээ. Тэгэхээр энэ байдалд өөрчлөлт орох байх л даа?
-Өнгөрсөн хугацаанд батлагдсан “Сонгуулийн хууль”-аар сонгууль богино хугацаанд болно. Түүнчлэн бас нэг онцлог нь сонгуульд нам болон нэр дэвшигчийн зүгээс янз бүрийн амлалтуудыг өгч болохгүй. 2004 оны сонгуулиар манай улс төрийн намууд маш их хэмжээний нийгмийн хамгааллын чиглэлээр амлалтууд өгсөн. Тэгэхээр ийм амлалтууд өгөгдөхгүй гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн бүр өөрийн гэсэн тойрогтой байсан нь үгүй болж, аймаг бүхэлдээ нэг тойрог болно.
Тухайлбал, манай аймгаас гэхэд 3 гишүүнийг зэрэг УИХ-д сонгох юм. Тэгэхээр тойргоосоо хамаарсан УИХ-ын гишүүний тогтсон байдал маш их өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, сонгогдсон УИХ-ын гишүүд хуулиар болон төрийн бодлогоор дамжуулж, өөрийн аймаг, сонгогчдод нөлөөлдөг болох юм. Энэ нь эхэндээ сонгогчдод маань тодорхой хэмжээгээр таалагдахгүй байх. Ер нь эцсийн үр дүнд төрийн бодлого зөв явагдах юм бол бидний аж амьдралд сайнаар нөлөөлнө. Энэ хуулийн дагуу улс төрийн хувьд нилээд нэрд гарсан хүмүүс юм уу эсвэл, улс төрийн хувьд нэр нөлөө бүхий намын нэр дэвшигчид сонгогдох магадлалтай.
Тэгэхээр намууд улс орноо хөгжүүлэхдээ тойргоос хамаарал багатайгаар алс хэтийн чиглэлийн ирээдүйг харсан бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэх бололцоо нь бүрэн дүүрэн бүрдэх юм. Мэдээж шинэ хууль, шинэ хуулиас гарсан тогтолцоо бий болох учраас иргэд хөдөлмөрчид дасахад бэрхшээлтэй, тэдний зүгээс 2008 оны сонгуулийн дараа манай тойргийн гишүүд юм хийхгүй байна гэсэн шүүмжлэлүүдийг ч гаргах байх.
Гэхдээ тодорхой хугацааны дараа асуудлыг ойлгоно. Тэр ч утгаараа иргэд хувийн болон тойргийнхоо асуудлыг шийдүүлэх гэхээсээ илүү төрийн бодлогод яаж нөлөөлөх вэ, бидний эрх ашиг зөрчигдөж байна уу, эсвэл хамгаалагдаж байна уу гэдэг дээр илүү анхаарах байх. Гэхдээ энэ сонгуулийн үр дүн хүмүүсийн тооцоолж байгаагаас өөр гарах байх гэж төсөөлж байгаа. Хүмүүсийн ёс зүйн дүрэм гэх мэт төрийн тогтолцоог шинэчилсэн, төрийн албыг хувь хүнээс ба намаас хамаарахыг болиулсан, төрийн байгууллагаар дамжиж нам санхүүждэг, нам ялсны дараа тухайн намын гишүүд төрийн албанд очдог байхыг болиулахад чиглэсэн хуулиуд дээр ажиллаж байгаа.
-Та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг дэмжиж ажилладаг. Энэ утгаараа “Нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага болон нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах, босоо удирдлагатай буюу шууд дээрээс томилдог байгууллагуудад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, түүний харьцааг зөв болгох тал дээр хуулийн төсөл санаачлан хэсэг хүмүүс ажиллаж байгаа. Би тэдэнтэй хамтарч ажиллаад орон нутгийн эрх мэдлийг бэхжүүлэх тал дээр анхаарлаа нилээд төвлөрүүлэх бодолтой байгаа л даа.
-Ингэж өөрчлөлт оруулснаар улс төрчид бараг УИХ-д гишүүнээр нэр дэвшинэ гэхээсээ илүү Засаг даргын төлөө өрсөлдөх нөхцөл байдал бий болох уу?
-Ер нь Засаг дарга тухайн орон нутагт засаг захиргааны болон төрийн байгууллагыг төлөөлдөг гэдэг утгаараа хамгийн их эрх мэдэлтэй субьект. Хуулиар олгогдсон тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. Зөвхөн хөрөнгө мөнгөтэй холбоотой эрх мэдлийн хувьд төсвөөр дамжиж ихэвчлэн явагддаг. Тэгэхээр энэ удаагийн “Татварын хууль” болон “Ашигт малтмалын хууль”-нд хийсэн өөрчлөлтүүдээр орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрсөн төсвөөс шалтгаалахгүйгээр хөрөнгийн эх үүсвэр бий болгох нөхцөл нь бүрдэж байгаа юм. Тэр утгаараа Засаг дарга болон тухайн орон нутгийн ИТХ-ын эрх мэдэл нэмэгдэх бололцоо бүрдэх юм. Мэдээж тэр бүр санаанд хүрэх хэмжээнд орон нутгийн эрх мэдэл нэмэгдээгүй л байна. Тиймээс энэ ажлыг шат шаттайгаар хийх бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Сонгуулийн шинэ хуультай болсноор УИХ-ын гишүүд хуулиудад илүү их анхаарч ажиллах бололцоо бүрдэж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдэд хандаж тавьдаг иргэдийн санал хүсэлтийн багахан хувийг хууль, хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал эзэлдэг юм билээ. Тэгэхээр энэ байдалд өөрчлөлт орох байх л даа?
-Өнгөрсөн хугацаанд батлагдсан “Сонгуулийн хууль”-аар сонгууль богино хугацаанд болно. Түүнчлэн бас нэг онцлог нь сонгуульд нам болон нэр дэвшигчийн зүгээс янз бүрийн амлалтуудыг өгч болохгүй. 2004 оны сонгуулиар манай улс төрийн намууд маш их хэмжээний нийгмийн хамгааллын чиглэлээр амлалтууд өгсөн. Тэгэхээр ийм амлалтууд өгөгдөхгүй гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн бүр өөрийн гэсэн тойрогтой байсан нь үгүй болж, аймаг бүхэлдээ нэг тойрог болно. Тухайлбал, манай аймгаас гэхэд 3 гишүүнийг зэрэг УИХ-д сонгох юм. Тэгэхээр тойргоосоо хамаарсан УИХ-ын гишүүний тогтсон байдал маш их өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, сонгогдсон УИХ-ын гишүүд хуулиар болон төрийн бодлогоор дамжуулж, өөрийн аймаг, сонгогчдод нөлөөлдөг болох юм. Энэ нь эхэндээ сонгогчдод маань тодорхой хэмжээгээр таалагдахгүй байх. Ер нь эцсийн үр дүнд төрийн бодлого зөв явагдах юм бол бидний аж амьдралд сайнаар нөлөөлнө. Энэ хуулийн дагуу улс төрийн хувьд нилээд нэрд гарсан хүмүүс юм уу эсвэл, улс төрийн хувьд нэр нөлөө бүхий намын нэр дэвшигчид сонгогдох магадлалтай.
Тэгэхээр намууд улс орноо хөгжүүлэхдээ тойргоос хамаарал багатайгаар алс хэтийн чиглэлийн ирээдүйг харсан бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэх бололцоо нь бүрэн дүүрэн бүрдэх юм. Мэдээж шинэ хууль, шинэ хуулиас гарсан тогтолцоо бий болох учраас иргэд хөдөлмөрчид дасахад бэрхшээлтэй, тэдний зүгээс 2008 оны сонгуулийн дараа манай тойргийн гишүүд юм хийхгүй байна гэсэн шүүмжлэлүүдийг ч гаргах байх. Гэхдээ тодорхой хугацааны дараа асуудлыг ойлгоно. Тэр ч утгаараа иргэд хувийн болон тойргийнхоо асуудлыг шийдүүлэх гэхээсээ илүү төрийн бодлогод яаж нөлөөлөх вэ, бидний эрх ашиг зөрчигдөж байна уу, эсвэл хамгаалагдаж байна уу гэдэг дээр илүү анхаарах байх. Гэхдээ энэ сонгуулийн үр дүн хүмүүсийн тооцоолж байгаагаас өөр гарах байх гэж төсөөлж байгаа.
-Тойрог руу чиглэсэн асуудал руу оръё л доо. Тойрогт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг та Засгийн газрын гишүүн байхдаа улсын төсөвт тусгуулж амжсан болов уу гэж бодож байна?
-Ер нь УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэх явцад өөрөө өөрийнхөө тойрог дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг татахыг сонирхдог. Гэхдээ мэдээж, төсөв маань бага, УИХ-ын гишүүд маань 76 учраас төсвийг 76 хуваахад нилээд хүндрэлтэй. Хамгийн гол нь гишүүн болгон асуудлаа зөвөөр ойлгуулах ёстой л доо. Хүчээр хийнэ гэж байхгүй. Мэдээж олонхийн санал авч чадсан нь л дэмжигддэг. Төсвийн хөрөнгө оруулалт ихэвчлэн УИХ-аар орж батлагдаад, дараа нь зарим чиглэлийн яамдуудаар хэлэлцэгддэг.
Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ рүү хөрөнгө оруулалт татах тал дээр би УИХ-ын гишүүнийхээ хувьд нилээд идэвхитэй ажилласан. Дээрээс нь Засгийн газрын гишүүн байсныхаа хувьд ч чиглэлийн яамдуудад асуудлыг нилээд ойлгуулж чадсан. Тэр утгаараа манай тойрог, аймагт нилээд хэмжээний хөрөнгө оруулалтууд улсын төсвөөр хийгдсэн. Гэхдээ энд аймаг орон нутгийн удирдлагууд ямар асуудлууд дээр түлхүү анхаарахав, яаж шийдвэл дээр вэ гэдэг дээр нилээд идэвхитэй ажилласан. Нөгөө талаас төрийн бодлогын хүрээнд дэмжигдсэн асуудал ч байгаа. Тэгэхээр энэ бүхний эцсийн үр дүнд манай Сэлэнгийн ард түмэн л хожиж байгаа юм л даа.
-Ингээд бодохоор Сэлэнгийн хөгжилд зөвхөн УИХ төдийгүй Засгийн газарт нэр нөлөө бүхий хүн хэрэгтэй юм шиг санагдаж байна л даа?
-Ер нь аймаг орон нутгийн онцлог байдаг байх. Манай Сэлэнгийнхэн бол нутгархдаггүй л дээ. Бие биенийгээ сүрхий мэдэх ч үгүй, нэгнээ нэг их дэмжих ч үгүй. Өө манай Сэлэнгийн хүн байжээ гэдэг ч юм уу дараа нь л мэддэг. Ер нь миний мэдэхийн Засгийн газарт манай Сэлэнгийн хүн байнга л байдаг байсан. Намайг ч гэсэн сайд болоход нутгийнхаа уламжлалыг хадгалаад Засгийн газрын гишүүн боллоо гэж дэмжиж л байсан. Ер нь аймаг болгонд л тийм хүсэл мөрөөдөл байдаг байх. Би ч гэсэн манай нутгийн хүмүүс Засгийн газарт байгаасай, улс орноо нэр төртэй удирдаж яваасай гэж хүсч явдаг. Тэр утгаараа гүйцэтгэх Засаглалд нөлөө бүхий албан тушаалтан байх нь аймаг орны асуудлыг шийдвэрлэхэд шуурхай байж хөгжилд нөлөөлөх нь ойлгомжтой зүйл л дээ. Гэхдээ тухайн Засгийн газрын гишүүн УИХ-ын баталсан төсвийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.
-Таны бодлоор манай Сэлэнгэ аймаг хөгжиж байна уу?
-Хэлэхэд жаахан хүндрэлтэй юм. Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд нэг үеэ бодвол өөрөө өөрийгөө аваад явчих түвшинд хүрч байх шиг байна. Гэхдээ төр засгийн зүгээс үе шаттай дэмжих бодлого байнга л явуулах хэрэгтэй. Яагаад гэвэл, газар тариалангийн үйлдвэрлэл богино хугацаанд сэргээд богино хугацаанд унадаг зүйл биш. Сэргэлт нь үе шаттайгаар удаан хугацаанд явагдаж хөл дээрээ бат зогсож чадах юм бол байгалийн болон янз бүрийн хүндрэлүүдээс өөрөө өөрийгөө аваад явах дархлаа тогтох ёстой.
Тэр дархлаа одоогоор төдийлөн тогтож амжаагүй байна. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэлд эмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Мөн манай Сэлэнгэ аймгийн хувьд үйлдвэрлэлийн хэд хэдэн чухал объект байдаг. Энэ бүх үйлдвэрлэлийг яаж тогтвортой авч явахав, хэрхэн сэргээж, шинээр бий болгох вэ гэдэг дээр төрийн бодлоготой аймаг орон нутгийн бодлогыг зөв уялдуулж хослуулах хэрэгтэй л дээ.
Манайх шиг дэд бүтэц сайн хөгжсөн, хэд хэдэн үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл бий болсон, ард иргэд нь хөдөлмөрч, газар үйлдвэрлэл шинээр бий болгох, сэргээх тал дээр бусад аймгуудыг бодвол илүү амархан гэж би хувьдаа бодоод байгаа юм. Ийм бололцоо зөндөө байна. Гол гол түүхий эдийн үнэ гадаад зах зээлд тогтмол өндөр, мөн гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцлүүд харьцангуй бүрдэж байгаа энэ тохиолдолд орон нутгийн болон Улаанбаатарын бизнесменүүд Сэлэнгэд шинээр буюу салбар үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжтой. Ер нь төмрийн ордоо сайн ашиглаад ангижруулах болон дагалдах үйлдвэрүүдийг бий болгох юм бол Сэлэнгэ орчмын хүмүүс ажилтай төрөлтэй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, чинээлэг амьдрах бололцоотой гэж би боддог. Төмөртэй орд хууль зүйн хувьд нилээд асуудалтай байх шиг байна. Гэхдээ энэ ордыг ашиглах төсөл цаашид хэрэгжээд явбал, хувь хүмүүст ч тэр, аймаг орон нутагт ч тэр нилээд ашигтай юм болов уу гэсэн бодол байгаа.
-Ер нь аливаа аймаг орон нутагт ажиллаж байгаа төрийн томчууд, гишүүдэд тавьж байгаа иргэдийн санал харьцангуй өөдрөг болж байгаа. Энэ байдал таны хувьд хэрхэн ажиглагдаж байна вэ?
-Ер нь сэтгэл ханамж сайхан байгаа л даа. Яагаад гэвэл, хүн өөрөө л хөдөлмөрлөх юм бол сайхан амьдрах бололцоо нөхцөл нь ерөнхийдөө бүрдсэн байна. Одоо бид та нараас юм гуйгаад байхгүй. Бидний ажиллах бололцоо нөхцлийг л сайн хангаад өгөөч гэдэг тал руугаа илүү хандах болсон. Гэхдээ тусламж гуйдаг, аж ахуй, ажлаа авч явж чадахгүй байгаа хүмүүс ч байгаа. Ер нь эдгээр хүмүүс залхуугаасаа болоод ийм байдалд байгаа юм гэсэн зүйлийг олон газар хэлж байгаа л даа. Харин олон хүн банкны зээлийн хүү бага, хугацаа урт байвал өөрөө өөрсдөө аж ахуйгаа аваад явах боломжтой байна гэж ярьдаг. Аль болох төрийн зүгээс бий болгож байгаа хүнд суртал, авилгатай холбогдсон, танил тал хардаг асуудлуудыг зохицуулахыг илүү их оролдож байна л даа.
Тэр утгаараа ирэх намрын чуулганаар орох “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн алба нам бус байх тухай хууль”-иудыг хийчихвэл нэг хоёр сонгуулийн дараа хүмүүс сонгуулиар улстөржихөө больж, төрийн албаны хойноос заавал нам, албан тушаал дагаж яваад байхгүй, өөрөө өөрсдөө ажлаа хийгээд төрдөө болон нийгэмдээ шударгаар үйлчлэх зүй тогтол аяндаа бий болох юм. Тэгэхгүйгээр одоогийн байгаа шиг тогтолцоо үргэлжлээд яваад байх юм бол байдал өөрчлөгдөхгүй. Аль нэг намыг түшсэн, аливаа намын нэр дэвшигчийг тухайн сонгуульд дэмжээд ялах юм бол эргээд түүнд үйлчилдэг систем ерөөсөө өөрчлөгдөхгүй. Энэ өрчлөгдөхгүй юм бол төрөөс ард түмэндээ хүргэдэг үйлчилгээ шудрага бус байх нөхцөл бий болж байгаа юм. Ерөөсөө, юу хэлэх гээд байна вэ гэхээр, хүнийг сольж болно, асуудал өөрчлөгдөхгүй. Иймээс системийг нь л өөрчлөх хэрэгтэй юм.
Манай Сэлэнгийнхний хувьд бүгдээрээ маш их ажилсаг, газрынхаа үр шимээр илүү их амьдраад байх бололцоотой. Зах зээлд ч аль л социализмын үед байхдаа орчихсон гэж ойлгож болно. Үр шимийг нь илүү их мэдэрдэг. Багийн буюу фермерийн хэлбэрээр сум орон нутагтаа зохион байгуулах ажил дээр төрийн албан хаагчид илүү дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ч гэсэн тодорхой асуудлууд дээр хууль зүйн нөхцлийг нь хангах, холбогдох мэдээ материалыг нь олж өгөх зэргээр хамтарч ажиллах бололцоотой юм. -Хүүхэд нас маань аз жаргалтай, маш сайхан өнгөрсөн. 17 нас хүртлээ Сүхбаатар хотоосоо бараг гарч үзээгүй. Эцэг эхээсээ зургуулаа. Айлын 4 дэх хүүхэд. Ер нь манайхан гэрээрээ л онц сайн сурдаг хүүхдүүд байсан. Бид нар бүгд 2 насны зөрөөтэй. Тавын тавуулаа зэрэг сурч, оюутан хүртэл байсан.
Сангажавын хүүхдүүд гэхээр л онц сурдаг хүүхдүүд гэж хүмүүс ярьдаг байсан. Бүгдээрээ л эрдэм номын мөр хөөсөн. Миний мэдэж байгаагаар 4 нь лав АНУ-д мастер хамгаалсан. Хамгийн том ах бид хоёроос бусад нь гадаадад амьдарч байгаа. Харин том ах маань Хилийн цэргийн сургууль төгсөөд олон жил энэ чиглэлээр ажиллаж байгаад одоо Шаамарт гэр бүлээрээ ногоо тарин амьдарч байгаа даа. Тухайн үеийн хүүхдүүдийн л адил өсч хүмүүжсэн гэх үү дээ. Би гэхдээ “60 айлын хүүхдүүд” гэж их ярих дуртай. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь аймгийн намын хороо, захиргаанд ажилладаг сэхээтэн айлын хүүхдүүд байсан. Ихэнх нь их дээд сургуульд суралцаж төгссөн.
-Одоо тэгээд “60 айлын хүүхдүүд” дотроос хамгийн сайн найз хэвээрээ үлдсэн нь хэн бэ?
-Бүр хүүхэд байхаасаа найзалсан найз гэвэл манай хажуу байрны Отгонбаяр гэдэг охин. Саяхан болтол намайг сайд байх үед миний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо Энэтхэгийн Жавхарлал Неругийн сургуульд мастер хамгаалж байгаа. Ер нь “60 айлын хүүхдүүд” бүгдээрээ л найзууд. Одоо хүртэл уулзаж ярилцдаг.
-Таны амьдралд тохиолдсон үйл явдлуудаас санаанаас гардаггүй, үргэлж сэтгэлдээ тээж явдаг үйл явдал юу вэ?
-Олон зүйлийг хэлж болно доо. Ардчилсан Үндсэн хууль батлаж байхад надад сайхан сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ би амжилтанд хүрч байна гэхээсээ илүү ээж аавыгаа баярлуулсан л гэж бодож явдаг шүү дээ.