Хол явах залуу
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг намынх нь ахмад гишүүд хол явах залуу хэмээн тодорхойлдог. ЗГХЭГ-ын дэд дарга асан СЕХ-ны нарийн бичгийн дарга байсан түүний талаар багагүй магтаал урсгаад амждаг нь нууц биш. Шат шатанд хариуцлагатай ажил хийж ирсэн түүний төрийн ажилд тун чамбай ханддаг ирээдүйтэй улс төрчийн нэг гэж үнэлэх болсон нь учиртай. УИХ-ын шинэхэн гишүүдийг бодвол ямар ч хурлыг таслалгүй суудаг түүгээр ч зогсохгүй аливаа асуудалд хариуцлагатай ханддаг учраас ийнхүү бусдаас нь илүү үзэх болжээ. Үнэхээр л бусад залуу гишүүдийгээ бодвол толгойныхоо хөрөнгө оруулалтын илүү хөгжүүлсэн учраас ийнхүү МАХН-ын хашир бурхинуудад эртнээс зүслэгдсэн нь тэр ажээ.