2008.12.28

Ц.Даваасүрэн: Багт наадмын уралдаанд ангиа зохион байгуулж оролцдог байсан

-Таны хувьд шинэ жил ямар баяр вэ?

-Шинэ жилийн баяр гэдэг тухайн жилд болж єнгєрсєн єєрийн амьдралыг дүгнэж, ирэх оноо угтах тэр цаг мєч байдаг. Ер нь он шилжих мєчид бид энэ жил миний амьдралд юу болов, ямар баярт үйл явдал байв, ямар зүйл дээр дутагдалтай байв гэх мэтээр бүгдийг эргэцүүлдэг шүү дээ. Тэгээд нэг насаа үдэж, гэр бүлийн хамт шинэ оноо угтдаг даа. Ер нь миний шинэ жил тэмдэглэдэг уламжлал гэвэл гэр бүлийнхэнтэйгээ яг Ерєнхийлєгч үг хэлэх тэр үед оргилуун дарсаа задалж, хундага тулгадаг.

-Таны хувьд єнгєрч буй оныг дүгнэвэл?

-Ямар ч байсан миний амьдралд том єєрчлєлт гарсан он байлаа. Яагаад гэвэл, сургууль тєгсєєд оюутан болж, дараа нь ажил дээр гардаг шиг амьдралд шинэ мєчлєг авчирсан. Би тєрийн албан хаагч байж байгаад УИХ-д тєлєєлєл болж, хєвсгєлчүүдийнхээ итгэлийг авч улстєрд орлоо.

-Шинэ жилийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 10 жилийн сургуулиа тєгсєн тєгстлєє шинэ жилийн багт наадмын уралдаанд ангиа зохион байгуулж оролцдог байсан. Тэр үед манай Хєвсгєлд аймгийн тєв ёолк болдог байлаа. Энэ ёолкоор багт наадмын уралдаан болдог байсан юм. Тэрэнд оролцох гэж єєрєє тухайн үеийн ном зохиолын баатруудын хувцсыг нь оёод, зохион байгуулдаг байсан нь шинэ жилээр хийдэг гол ажил байсан даа. Тэгээд ч бид нар сургууль тєгсєн тєгстлєє тасралтгүй оролцохдоо сүүлийн хоёр жилд нь тэргүүн байрыг эзэлж байсан.

-УИХ-ын гишүүний хувьд шинэ жилийн бэлэг, мэндчилгээ хэр хүлээж авч байна вэ?

-Нэлээдийг хүлээж авч байна. Гэхдээ ємнєх жилүүдийг бодвол харьцангуй гайгүй болжээ. Маш єргєн тэмдэглэдэг байсан нь эдийн засагтайгаа холбоотой ч юм уу хүч нь суларч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.