2009.02.23

Б.Бат-Эрдэнэ: Яаж ч ядарсан алт ухаж, амьтан хороож, архи спирт зөөхгүй гэж боддог

"Тал засаагүй яриа" булан сар шинийн өмнөх дугаартаа УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг урилаа. Улстөрчийн гэхээс илүү бөх хүний, эр хүний гудиггүй зангаар тэрээр асуултад тойрч зугталгүй хариулав.

-Сар шинийн өмнө хэдийгээр зурхайч биш ч гэлээ монгол хүн бүр ёс бэлгэдэл бодож, жилийн өнгийг таамаглан хэлэлцдэг. Та ч нэгийг бодож суугаа байх...

-Сар шинэ өргөн дэлгэр сайхан гарна. Хүн болгон амьдралынхаа төлөө зүтгэсэн, хийж бүтээсэн, хувь амьдрал, өрх гэр, хамт олон, улс нийгмийн хүрээнд бүхий л түвшинд дээшилж, ололт, амжилтаар дүүрэн сайхан жил болно гэсэн бодолтой байна. Уншигч олон түмэнтэй уулзуулах боломж олгосон танай хамт олонд баярласнаа
илэрхийлье. Монгол түмэндээ морилон ирж буй үхэр жилийн баярын мэндийг хүргэе.

-Энэ жил бэлтгэл хэр байгаа вэ. Цагаан сарын барилдаанд Та зодоглох уу?

-Чадахгүй л болов уу. Бэлтгэл сургуулилт олигтой хийж чадсангүй. Ээлжит бус чуулган, байнгын хорооны хуралдаан гээд ажил мундахгүй. Тойргийнхоо нэлээд сумаар явж ажиллалаа

-Бөхийн өргөөнд очихыг асуултгүй байх?

-Очиж үзэлгүй яах вэ.

-Бөхийн таавар нэлээд эрт эхэлсэн. Та хэрхэн таамаглаж байна?

-Залуу аварга, арслангууд сайн барилдах байх.

-Худал, үнэн аль нь мэдэгдэхгүй байгаа олон зурхайчаас болж буруу өдөр шинэлэх вий гэх бодол танд байна уу?

-Бид эртний уламжлалт "Төгс буянт"-ын зурхайгаар явж ирсэн шүү дээ. Тиймээс элдэв юм бодохгүй шинэлнэ.

-Энэ жилийн цагаан сар хямралын үеийнх гэдгээр онцлог байх нь. Танайх энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ. Энэ жил хэр бэлтгэж, хэрхэн шинэлэх гэж байна?

-Монгол түмний ёс бэлгэдлийн, хүндэтгэлийн том баяр шүү дээ. Манайх өөрчлөгдөх юмгүй, ес бэлгэдлийнхээ дагуу тэмдэглэдэг заншлаараа явна. Бэлэг, хадаг зэрэг нүсэр зардлаас ил үү бэлгэдлийг эрхэмлэнэ. Бурхан тахилдаа идээ будаа тавихаас эхлээд шинэлэх, золгох, ахмад настнуудаа хүндлэх, хүүхэд залуус, шавь нарыг хүлээж авах зэрэг зан үйлийг хийнэ.

Ажаад байхад, манайхан өөрсдөө баяр ёслолыг хүндрүүлэх юм. Валентины баяраас өгсүүлээд өчнөөн олон баяр, өдөр алгасахгүй төрсөн өдөр тэмдэглэдэг. Үндэсний уламжлалт сар шинэ, баяр наадмынхаа гүн гүнзгий утга агуулга, ёс жаягаа бодох хэрэгтэй. Сүүлийн үед явцын дунд өөрсдөө хүндрүүлчхээд сүүлд нь цагаан сар гэж нүсэр, хүнд баяр гэсэн ойлголт бий болчхож. Тухайлбал, шинэ жилийн баяр бүтэн сар тэмдэглэхдээ огт юм хэлэхгүй, санаа зовохгүй. Энэ бол бидний буруу явж байгаагийн нэг шинж гэж ойлгохоос аргагүй. .

-Энэ жил та ямар дээл өмсөх вэ. Гоёлоо базаасан уу, ямар өнгө сонгов?

-Сүүлийн зургаа, долоон жил би нэг л дээлтэй шинэлж байгаа. Товь" компанийн хийсэн цагаан ноолууран дээлээ өмсөнө. Ёсыг бодож нэг шинэ цамц авах болов уу. Түүнээс биш байгаагаа угааж цэвэрлээд шинэлэхэд юу нь буруу байхав. Монголчууд хэзээнээс нааш "Эдээр биеэ чи-мэхээр эрдмээр биеэ чим" хэмээн сургаж ирсэн. Зах зээлээс хойш эд хөрөнгө, эрх тушаалд хэт шунаж, амьдралын хамгийн үнэт чанарыг орхигдуулж, бүгдийг зоосны нүхээр хардаг болчхож дээ.

-Таныг үг цөөтэй, тайван хүн гэж бодсон чинь өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд төсөв хэмнэх тухай том дуугарч, ангийн нөхдөө "Эхнэр хүүхэд, туслахуудаа толгой дээрээ гаргасан" гэж ирээд л "тархидахыг" харлаа. Магадгүй та өөрөө тийм биш болохоор содон тусч эгдүүцэхэд хүрсэн биз. Таны хэлснээр эхнэр хүүхэд, туслахаа толгой дээрээ гаргагсад танай ангийнхан дотор хэр олон бэ?

-Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг бид тойрч гарахгүй. Ямар хугацаанд үргэлжлэх, хэр хохирол багатай байх вэ гэдэг нь сэтгэл зовоож байгаа. Тиймээс төсвийн тодотгол хэлэлцэж байна.

Би ер нь уурладаггүй хүн шүү дээ. Гаднаас нь харахад ууртай харагдсан байж магадгүй. Тавхан минутын хугацаанд үг хэлж, санаагаа илэрхийлэх учраас олон талын юм хэлэх боломжгүй. Нэг сэдвийг тойруулж ойлгомжтой илэрхийлэхийг хичээдэг, хурлын дэг ч ийм шүү дээ. Нөгөө талаар нийтлэг дутагдал бол УИХ-ын гишүүд, чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод дээр асуудал тавихад манай дарга, удирдлагууд бас нэг чих нь бөглөөтэйдүү. Тавьсан саналыг хүлээж авдаггүй. Тэр чинь хувь Бат-Эрдэнийн гэхээс илүү иргэд сонгогчдын, ард түмний хүсэл бодлын илэрхийлэл, тулгамдсан асуудлууд байдаг. Тиймээс дуугаа өндөр нам болгох, шахаж шаардаж хэлэх юм байна.

Хэмнэлтийг бүх шатанд ярих ёстой. Төр, улсад нэмэр болохоосоо нэрмээс болж төсөв хүндрүүлж, бас төрийн нэр хүндийг унагаж байгаа албан байгууллага, албан хаагчийг цомхотгож, төсвөө эрүүлжүүлж түмнээ амруулаач гэж тодорхой жишээ татан хэлсэн. Замын санд мөнгө хураах нэртэй хаа сайгүй байдаг постууд хоёр хүнтэй гурван ээлж, хоногтоо 100 машинаас 500 төгрөгийн хураамж сардаа ямар орлого олох вэ, замын санд хэр зэрэг хөрөнгө төвлөрүүлэх нь ойлгомжтой. Харин төрийн нэрээр далайлган олон түмнийг чирэгдүүлэх хөшүүн хойрго хүнд суртал гаргаж бас ч үгүй авилга нэхэхийг үзүүлж өгдөг. Хүнд суртал, хээл хахуульд идэгдсэн албан тушаалтны нийтлэг дүр төрхийг тэндээс харж болно. Ялангуяа удирдах, даргалах бүрэлдэхүүн гэж маш нүсэр бүтэц байна. Нэг улс төрийн хүчин сонгуульд ялахад шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ сайдууд томилогдон баахан удирдах, даргалах орон тоо бий болгосоор дийлдэхээ байлаа. Төсөв хэтэрлээ.

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмч нар, ард түмний хүүхдийг хүмүүжүүлж, боловсролтой болгохын төлөө сэтгэл, оюунаа зориулдаг багш, амгалан тайван байдлыг өдөр шөнөгүй сахин хамгаалж байдаг эргүүлийн цагдаа нарын хармаа руу гар дүрэхээсээ өмнө даргалах бүрэлдэхүүнийхээ цалин цавуутай ярьж, орон тоог нь цөөлж, нүсэр бүтцээ эргэж хараач гэдгийг л хэлж байгаа. Үүнийг бид өөрсдөөсөө эхэлье, зардлаа хэмнэе, цалингаа хандивлая. УИХ-аас батлаад өгчихсөн таван туслахын орон тоо гэдэг бодитой. УИХ-ын дарга намайг "Таван орон тоо гэж чи юу яриад байгаа юм. Чи таван туслахтай юм уу" гээд байна лээ. Энэ чинь хууль болоод батлагдчихсан. Таван орон тооны нэгийг УИХ-ын Тамгын газар татаад авчихсан байгаа. Одоо УИХ-ын Тамгын газар 100 орчим хүнтэй, нүсэр бүтэцтэй болсон. Тиймээс Тамгын газарт өгсөн нэг орон тоог хэмнэ гэсэн асуудлыг л хэлсэн нь тэр.

-Гишүүд туслахын тооны хувьд янз бүрийн байр суурьтай байна. Та хэчнээн туслахтай вэ. Хэд байвал боломжтой вэ, таныхаар...?

-Одоо энэ хүнд нөхцөлд хоёр туслахтай ажиллая л даа. Хуучин ажиллаж болоод л байсан шүү дээ. УИХ-ын Тамгын газар, Байнгын хороодын рөфөрентүүд гээд гишүүдэд бодлогын талаас туслах хүн олон. Тэр хүмүүс ажлаа хийг. Би одоогоор гурван туслахтай ажиллаж байгаа.

-"Хэмнэлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхэльө" гэж та уриалж байгаа юм байна. Бодитоор хам-гийн түрүүнд хэмнэж болох ямар зардал байна вэ, таны тооцоолсноор...?

-Гишүүдийн утас, машины зардлыг энэ жилийн төсвөөр хэмнэсэн шүү дээ. Энэ нь Засгийн газрын төвшинд хэр оновчтой хэмнэлт болж чадаж вэ. Тэрийгээ дүгнэчих хэрэгтэй. Одоо шаардлагатай бол УИХ туслахуудын орон тоог хэмнэхэд болохгүй юм байхгүй. Хөдөө орон нутаг руу явдаг төсөв зардал тэртэй тэргүй хүрдэггүй. Гэхдээ хамаагүй, шаардлагатай бол тэрнээс нь хасахад ч болохгүй юмгүй. Энэ мэтээр бид өөрсдөөсөө эхэлье. Айл гэрт ах, эгч, аав, ээж нь үлгэрлэдэг. Түүн шиг ард түмэндээ дээрээс нь үлгэр дуурайл үзүүлэх учиртай юм. Зөвхөн УИХ-ын гишүүдээр зогсохгүй төрийн албан хаагчид бүгд энэ жишгээр тансаг хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Заавал хувийн хэвшлийнхэнтэй уралдаж, байшин хашаа, орон сууц, машин тэрэг.цаг, утас, үзэг зэргээр өрсөлдөх албагүй. Бид төрт ёсны асар их уламжлалтай ард түмэн.

Тиймээс төрийн албанд төв даруу, чин шударга байх зарчим хэзээнээс байсаар ирснийг бодолцох учиртай. Гэтэл төрийн албаныхан хамгийн том машин унадаг, хамгийн тансаг хэрэглээтэй татвар, мэргэжлийн хянал-тын бүх орон тоог эргэж харах хэрэгтэй. Би дарга хүн биш, ард түмний тө-лөөлөл. Өдөр бүр хүмүүсийн дунд байдаг учраас тэд хэлдэг юм. Гааль, татвар, мэргэжлийн хяналтын байцаагчид хэрээс хэтэрлээ. Бүр цүнх саваа барьж ирчхээд, илүү дутуу юм хараад сууж байна гэлцэж байна. Мэргэжлийн хяналтынхан гэхэд л хэдэн зуу, мянгаараа байнга л хурал цуглаан, семинар зохион байгуулдаг. Энэ жилийн төсөвт гэхэд л 16 тэрбум төгрөг хурал, цуглаан, семинарт зарцуулагдахаар байна. Бидэндхэмнэхбололцоо зөндөө бий. Орон тоог нь хэмнэх, эсвэл чөлөөлөх боломжтой. Тэд даргалах бүрэлдэхүүнийх учраас харьцангуй бололцоотой хүмүүс. Миний түрүүн хэлсэн эмч, багш, цагдаа нартай тэд огт адилгүй. Амьдралын хувьд бололцоотой, өөрсдөө ч боломжийн боловсрол эзэмшсэн байгаа. Зах зээлийн нийгэмд хувийн хэвшил гэдэг хязгааргүй орон зайд ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэр бололцоог нь бий болгож, төрийн янз бүрийн зөвшөөрөл, лицензийг нь багасгаад, татвар зээлийн хөнгөлөлтийг бодлогоор дэмжиж хувийн хэвшлийн орон зайд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.

-"Хэмнэе, туслахаа цөөрүүльө" гээд л уриалахаар ангийн нөхөд чинь хэрхэн хүлээж авав. Дургуйцэх хүн гарав уу?

-Олон хүн дэмжиж, ойр дотныхон, найз нөхөд баяр хүргэсэн. "За Бат-Эрдэнэ ээ чамайг хотын гудамжаар алхахыг, таксинд сууж явахыг хараад би ичиж нэрэлхэж амьдрахааргүй боллоо. Чамд баярлалаа" гэж олон хүн хандсан. Үнэнийг хэлэхэд, монголчууд бие биедээ чи-рэгдээд, нэрэлхэж, үрэгдэж амьдардаг улс. Энэ нь хотод ч, хөдөөд ч адилхан. Бүр сургуулийн хүүхдүүд ийм болсон. Хүүхдүүдээ машинаар хүргэж өгнө. Сүүлдээ ямар машинаар хүргэж өгч байна, ямар хувцас, зүүсгэл өмсүүлнэ тэрүүгээрээ өр-сөлдөнө. Гэтэл Японд хүүхдүүд автобусаар ирж, очиж, нэг л дүрэмт хувцас өмсөөд болж л байна шүү дээ.

-Манай нөхцөлд хүүхдүүдээ машинаар хүргэж өгөхөөс аргагүй. Сүүлийн 14 хоногт гарсан гэмт хэргүүд хүүхэд рүү чиглэлээ?

-Нийгмийн амьдрал, ёс суртахууны байдал хэцүү байна. Хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшлийн тухай ярих юм алга. Эрчүүд, хөвгүүдийг тэр чигээр нь сул тавьчихсан. Уг нь монгол түмэн хүчирхэг байх үндсийн үндэс нь эр хүнийг бэлтгэдэг өөрийн гэсэн аргатай, сургуультай, бүх л бүтэн соёлтой ард түмэн. Энэ нь гал голомт залгах нуган үр, төрийн түшиг тулгуур эр хүнд хандсан. Гэтэл үүнийгээ огт хайхралгүй орхигдуулсан.

Энэ яах вэ, охидууд аа л гээд байтал бүх юм эсрэгээр эргэсэн. Өрх гэр бүлийг авч явах ёстой, тэр үүргээ биелүүлж чадахаа байсан. Эрчүүдийг бэлтгэдэг арга, сургуулийн нэг нь монгол бөх. Монголчууд эрэгтэй хүүхэд гарвал миний хүү төрийн сайд болно гэж ерөөдөггүй, "Миний хүү бөх болно" гэдэг. Энэ нь юу хэлэв гэхээр миний хүү бөх болох юм бол сайн хүн, сайн аав, сайн эр нөхөр болно хэмээн бэлгэшээж ирсэн. Эрэгтэй хүү-хэд бөх барилдаж өсдөг байсан сайхан уламжлалтай. Тэр бүхэн алдагдсаныг та бид өдөр болгон харж байна шүү дээ.

-Ёс жудгийг эрхэмлэдэг гэж монголчууд бөхчүүдээ хүндэлдэг. Сүүлийн үед авар-га А.Сүхбат, гарди Б.Гантогтох нар эхнэрээсээ салж, залуу охинтой зугаалсан тухай мэдээ сонины нүүр чимж байна. Сумогын аваргууд ч чих халууцуулж байгаагаас таны ангийн нөхөр Д.Батбаяр гэр булээ орхиж, дуучин бүсгүйтэй хамт-ран амьдарсан гээд олныг шуугиулсан. Бөхчүүд олон нийтийн газарт танхайрч, үй-мээн шуугиан тарих явдал их байна. Ах хүн, багшийн хувьд тэдэнд сургаал хэлдэг үү?

-Уламжлал алдагдаж, ёс жудгийг нэг их хайхралгүй зөвхөн амжилт хөөх явдал байна. Монгол бөхийн ёс жудаг алдагдсан. Гэхдээ монгол бөхийг олон түмэн үеийн үед өөрсдөө шүүж, засч залруулж ирсэн. Тиймээс ч хэвлэл мэдээллээр хамгийн түрүүнд монгол бөхийн асуудал гарч ирээд байгаа нь учиртай. Монголчууд ярьдаг шүү дээ “Үгүй энэ чинь бөх хүн байж" гэж. Бөх хүн байж арай ч дээ гэсэн утгатай үг биз дээ. Гэхдээ нийгэм бүхэлдээ доройтчихоод байгаатай харьцуулбал, манай залуус муугүй гэж боддог. Сүулийн үед бид МҮБХ-той хамтраад энэ талаар олон ажил зохиож байгаа.

-Нууц биш бол таны утасны төлбөр сард хэдэн төгрөг гардаг вэ. Ямар машин унаж байна. Шатахуунд сард хэдийг зарцуулдаг вэ?

-Миний амьдралдаа баримталдаг зарчим тансаг хэрэглээ биш. Аль болох зүй зохистой хэрэглээг эрхэмлэдэг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө хувийн хэвшилд зах зээлийн горимоор найз нөхдийн хамт ажиллаж байсан. Нийгмийнхээ жишигт чирэгдээд явж байсан хэрэглээний юм бий. Магадгүй "Ландкруйзер" унаа, байр орон сууц, хөөрөг, бусад зүйл байсан. Энэ жил би уриалга гаргалаа. Ямар ч гэсэн төрд алба хашиж байх хугацаандаа бид өөрийнхөө олсон, хувийн хөрөнгөөр авч хэрэглэж байгаа гэдэг талаас биш бусдад үлгэрлэе, жишээ үзүүлье. Хэрэглээнээсээ тат-галзъя. Хот дотор би бага оврын машин унаж, явган алхдаг. Эх орны үйлдвэрийн "Дархан" нэхий дээлтэй, дулаан гутал өмсөөд алхаж явахад даарч хөрөөд сүйд болчихгүй.

Таксины үйлчилгээ эрхэлдэг танил дүү нар бий. Тэдэн рүүгээ яриад, мөнгөө төлөөд хүргүүлдэг. Гишүүдэд үйлчилдэг дуудлагын машин байдаг ч олддоггүй. Тэ-гээд ч таксинаас хамаагүй үнэ-тэй. Төрийн албыг залгуулахад саадгүй явах, найдвартайг нь бодож, хуучин авсан унаа, зах зээлд борлогдохгүй болсон жийпээ унадаг. Гар утасны хувьд "Жи-мобайл", "Мобиком"-ын утас барьдаг. Утсаар их ярьдаггүй, голдуу и-мэйл, мессежээр холбоо барьчихдаг болохоор төлбөр бага гардаг.

-Хамт ярилцаж суугаа сэтгүүлч маань танд мессеж бичээд ярилцах цагаа тохирлоо гэхээр нь би үнэмшээгүй. Одоо ч гэсэн таныг мессеж бичиж, и-мэйл уншиж, бичиж, интернэтээр аялаад компьютерийн ард удаан сууна гэхэд итгэж өгдөггүй. Би буруу дүгнэжээ дээ?

-Ойр дотныхон, ажил хэргийн танилууд гээд намайг мэддэг, таньдаг бүх л хүмүүстэй мессеж, эсвэл и-мэйлээр байнгахарилцдаг.

-Та интернэтээр аялахдаа ямар сайт үздэг юм бэ?

-Ооод1е зэрэг гадаад сайт руу орж үздэг. Дотоодын хэдэн сайтыг нэг их үздэггүй юм. Ма-найхан ч тэгээд дандаа нэг рүүгээ дайрч давшилсан юм л бичих юм.

-Манай сонин УИХ-ын гишүүд 500 саяасаа, парламентад суудалтай намууд төсвөөс санхүүжихээ татгалзвал төсөв хэмнэх боломжтой талаар асуудал дэвшүүлсэн. Та дэмжиж байна уу?

-Тэр мөнгө бидэнд хамаагүй шүү дээ. Зүгээр л саналаа өгдөг юм. Би бүхий л айл амьтнаар явж олон хүмүүстэй уулздаг. Иргэддээ хамгийн ойр байдаг. Биднийг тэнд очиход ааваа сана-сан айлын хүүхдүүд шиг л угтдаг. Төр, ард түмний харилцаа холбоог хамгийн ойр холбодог нь УИХ-ын гишүүд. Тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг л бид чуулганы танхимд ирж ярьдаг. Бусад бүх зүйл хуулийн дагуу. Тэр 500 сая төгрөгийг ингэж, тэгж зарцуул гэж бид гарын үсэг зурдаггүй. Гэтэл тэр мөнгийг бид шуудайлаад үүрээд явж байдаг мэт сурталчилгааг хэвлэлийнхэн гаргах юм. Та нарын санал, зөвлөмж хэрэггүй, бүх зүйлээ засаг төр мэднэ гэвэл хамаа алга. Заавал бидний нэрээр мөнгө хуваарилах шаардлагагүй. Сангийн яам тойрог бүхэнд оновчтой хуваарилалт хийдэггүй учраас л бид хаш гирч, дуугарч байж хэдэн төгрөг гаргуулдагхэрэглдээ.

Цалинд гар хүрэхгүйгээр давын өмнө хэмнэж болох зүйлүүдийг би дээр хэлсэн. Дотоодоосоо эх үүсвэр хайх хэрэгтэй. УИХ-ын танхимд би нэг зүйлийг онцлон хэлсэн. Чухал зүйл шүү. Цаг уурт зориудаар нөлөөлдөг ололтоо гүнзгийрүүлээч гэж. Өнгөрсөн оноос өмнө улсын хэмжээнд 10 хүрэхгүй экспедиц байсныг 26 болгосон юм. Одоо дахиад гурав, дөрөвхөн ширхэг экспедицтэй болчихвол Монгол ор-ноор дайран өнгөрч байгаа үүлний бүтэц, бусад зүйлийг бүрэн шинжилж болно. Энэ бүхний ачаар нийт нутаг дэвсгэрийн хур тунадасны хэмжээ 28.8 хувиар нэмэгдсэн байдаг юм. Үүнийг анхаараач ээ л гэсэн, сонсоогүй. Хур тунадас арвин, өвс ургамал элбэг бол иргэдийн сэтгэл санаа тэнүүн байна биз дээ.

-Үүл буудажхиймэл бороо оруулах аргыг үр дүнтэй гэх нь бий. Гэхдээ өнгөрсөн хавар зүүн аймгуудыг дайрч өнгөрсөн байгалийн гамшиг сонгуулийи борооноос болсон тухай малчид ярьж байсан?

-Сонгуулийн өмнө болж байгаа бүх зүйлийг болохгүй гэдэг. Б.Бат-Эрдэнийн зохион байгуулсан экспедицийн гайгаар салхи, шуурга тавьж байна гэж Хэнтий аймгийнхан ярьжл байсан. Зөвхөн манайд биш дэлхийд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн. Экваторын бүсэд нэг хэмээр дулаарахад хоёр туйлд 12 градусаар дулаарч байгаа. Үүнээс шалтгаалж далай тэнгисийн усны температур нэмэгдэж хуй салхи босч байгааг тогтоосон шуү дээ. Энэ бүхнээс шалтгаалж дэлхийн 90 гаруй орон үүлэнд зориудаар нөлөөлж байгалийн үр шимийгнэмжбайна. Ялангуяа урд, хойд хөрш манай орны нутгаар дайрч өнгөрөх үүлүүдийг замд нь буудчихаад байгаа. Тэгээд ч "Хурын шим" төвийнхний судалгаагаар иргэдийн ная гаруй хувь нь энэ ажиллагааг ур дүнтэй гэж тодорхойлсон байна лээ.

-Хан Хэнтийн дархан цаазтай зарим газарт Б.Бат-Эрдэнэ аварга хайгуул, олборлолтын лиценз олгосон гэж нутгийн иргэд ярьдаг. Энэ үнэн юм үү?

-Өө, яахав. Янз бүрээр хэлнэ шүү дээ. Надад ямар ч ашиг тустай байсан яаж ч ядарсан алт ухаж, ан амьтан хороож, архи спирт зөөж явах хүмүүжил Б.Бат-Эрдэнэд байхгүй. Ийм л тангарагтай хүн. Спиртний наймаачин гэж намайг цоллож л байсан. Үзээд өгье гэсэн ч миний нэр дээр нэгч лиценз байхгүй.

-Хоёр, гурван жилийн өмнө Хэрлэн голын голдрилыг өөрчлөх тухай ярьж байхад та Ц.Шаравдорж гишүүнтэй нэлээн маргаж байсан. Одоо та хоёрын харилцаа ямар бай-гаа вэ?

-Ажил хэргээр маргах зүйл байлгүй яах вэ. Хувь хүн, найз нөхдийн харилцаа тусдаа. Хувь хүн Б.Бат-Эрдэнэ өөр. Гэтэл Хэнтий нутгийнхныг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бас өөр.

-Тэр үед Ц.Шаравдорж гуайн хэлсэн үг санаанаас гардаггүй. "Бат-Эрдэнийг ийм бачимхан хорон дотортой гэж бодсонгүй" гэж уулга алдсан?

-Бачим гэдэг нь юу гэсэн үг вэ.

-Түүнийг Ц.Шаравдорж гуай л хэлэх байх. Хэрлэн гол одоо ямар байна вэ. Хөвөөгөөр нь яваад ирсэн хүмүүс халаглаж байхыг зөндөө сонслоо?

-Улаанбаатарын урдуур урсаж байгаа Туул ямар байна. Тэгээд л бодоод үз. Хэрлэн, Онон, Туул гурав Хан Хэнтийн нуруунаас эх авдаг. Энэ гурван голоо монголчууд хэзээнээс хамгаалж, шүтэж ирсэн. Гэтэл одоо юу болж байна. Голынх нь эх дээр алт, мөнгө ухаж, түймэр тавьж байна. Хэрлэн голын эх ундарга нь Хэнтийн нуруу. Одоо тун хэцүү байдалд орсон. Ер нь голын эхээс голдрил өөрчилөнө гэдэг хэзээ ч бүтэшгүй.

-Өнгөрч буй хулгана жил төрийн өндөр албан тушаалтнуудад харш байлаа. П.Даш, С.Отгонбаяр, С.Эрдэнэ гээд олон хүн ял зэм сонслоо?

-Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс үнэлэлт өгөх боломжгүй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Иргэд ярьж байгаа нэг зүйл бий. Цагдаа, шүүхийн байгууллага иргэдийг хохироож байна гэж. Аль аль нь анхаарах ёстой байх.

-Гишүүд ирэх хавар ёс зүйн дүрэмтэй болохоор төлөвлөж байгаа. Энэ дүрмийн төсөлд бөх барилдахгүй, морь уяхгүй, бэлэг авахгүй гэх зэрэг заалтууд бий. Гэтэл барилддаг, морь уядаг гишүүд парламентад нэг бус байна. Та барилдахаа больж, Г.Бат-хүү, Ч.Улаан нар морь уяхаа болих нь?

-Барилдахгүй гэдэг нь надтай холбоогүй байх. Би одоо нэгэнт барилдахгүй. Гишүүд ёс зүйн дүрэмтэй байх ёстой. Ийм шаардлага бий. Гэхдээ хамрах хүрээг нь хязгаарлахаар ярьж байгаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

-Морь уяж, бөх барилдахгүй байхаас илүү мөрийтэй тоглохгүй гэх заалт баймаар юм уу.Таныг мөрийтэй тоглодог тухай хэвлэлүүд бичиж байсан.Та хэр тоглоомчин бэ?

-Юу гэж ойлгоно дураараа л болохоос. Би тоглоомонд донтой хүн биш. Гэхдээ найз, нөхөдтэйгөө уулзаж учрахгүй зожигроод байдаггүй. Казино энэ тэрээр орж гардаг нь би биш.

-Уучлаарай. Та сонин хэвлэлд цөөн ярилцлага өгдөг. Бид нэгэнт тал засалгүй ярилцаж байгаа учраас тантай холбоотой зүйлсийг асуухгүй өнгөрөөж болохгүй нь. Таныг нийслэлд нууц казино ажиллуулдаг. МАХН-ын гишүүд байнгын үйлчлүүлэгчид нь гээд л хэдэн жилийн өмнө хэвлэлүүд шуугьсан даа?

-Тийм зүйл байхгүй ээ. Сайхан гөрдөнө шүү дээ.

-Та Авлигатай тэмцэх газарт хөрөнгөө мэдүүлсэн байх. Танд эрхэлж байгаа бизнес юу байна. Аялал, жуулчлалын нэг компани бий байх аа?

-Байхгүй ээ. Хүнсний чиглэлийн хэдэн компанийг үүсгэн байгуулсан. Заримд нь хувьцаа оруулсан. Нийгмийн сайн сайхны төлөө нэг сургууль байгуулсан. Бололцооны хэмжээгээр ажиллаж байна. Манайх анхны олимпийн аварга төрүүлж чадсан шүү. Бахархаж л байгаа.

-Олимпийн аваргууд амжилтдаа бардажта га, энд тэндхийн цайллага хэсэч байна гэх шүүмжлэл гарч байна. Лондонгийн олимпийн бэлтгэл таг байна гээд л?

-Төр дэмжээд өгвөл монгол хүн амжилт гаргана гэдгийг биеийн тамирын салбар харууллаа. Бид 44 жил хүлээсэн амжилтдаа хүрлээ. Манайхан сайн яваагаа гоочлох дуртай л даа. Гэхдээ энэ манайхны язгуур чанар биш. Бид чинь буянтны буяныг даган баясна гэж бодож, залбирч явдаг ард түмэн шүү дээ. Манай залуучууд тэгж найр, наадам хэсэж яваа гэж бодохгүй л байна.

-Та нэг хүүтэй биаанхлүү?

-Үгүй.гурван охинтой.

-Аваргыг нутгийнхаа сувилагч бүсгүйтэй гэрлэж нэг хүүтэй болсон гэж дуулсан юм байна?

-Энд тэндээс Б.Бат-Эрдэнэ хүүгээ хөтлөөд явж байна гээд л ярина шүү дээ. Би УИХ-д орж ирээд олонд танигдах болсон хүн биш. Хорь, гучин жил олны өмнө ил яваа.

-Магадгүй таныг хүүтэй байгаасай гэх олны хүсэл, үзэгч фэнүүдийн чинь бодол байж болох юм?

-Тийм байхыг үгүйсгэхгүй ээ. Намайг Ж.Мөнхбат аваргатай худ ураг болгочихдог л байсан.

-Худ ургийн тухайд үнэн юм биш үү?

-Худлаа

-Охидуудаас чинь спортоор хичээллэдэг үү?

-Бий. Бүгд оролдоно. Гандболл, усан спортоор хичээллэдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.