Ерөнхийлөгч гишүүдтэй уулзана
“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган
2013.12.09

Ерөнхийлөгч гишүүдтэй уулзана

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Дээрх санаачилгын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.00 цагт УИХ-ын гишүүдтэй уулзахаар болсон байна. 

“Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган нь Монгол Улсын ойрын ирээдүйг тодорхойлж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс хийх шаардлагатай зүйлсийг нэрлэж, салбар бүрээр нь хэлэлцүүлсэн билээ.

Тэрээр гишүүдтэй "Том төрөөс ухаалаг төр рүү" сэдэвт чуулганы хэрэгжилтийн талаар ярилцах юм байна.