
Увсын асуудал дахин 30 хоног сунжрах нь
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдоод байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох өргөдлийг СЕХ-нд гаргасан.
Энэ өргөдлийн хугацаа дуусгавар болсон учир СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн хариу илгээсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Увс аймгийн Тариалан сумын малчид, төрийн бус байгууллагууд удаа дараа СЕХ-нд хандаад байгаа.
Гэсэн ч СЕХ өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэхгүйгээр энэ асуудлыг гацаасаар байгаа бололтой. Тэгэхээр Увсын асуудал дахин 30 хоног сунжрах нь.