Ерөнхийлөгч Төв банкны удирдлагуудад үүрэг өгөв
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.13

Ерөнхийлөгч Төв банкны удирдлагуудад үүрэг өгөв

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн, эрхээсээ чөлөөлөгдөх болсон шалтгаанаа Төрийн байгуулалтын байнгын хороонд өнгөрсөн мягмар гаригт танилцуулсан.

Ингэхдээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хариуцлагын систем доголдолтой, эдийн засгийн байдал хүндхэн байгааг хэд хэдэн жишээгээр дурдсан юм. Тухайлбал, “Банкны салбар сул дорой, эмзэг байна. Саяхан тав дахь том банк дампуурсан. Одоо байгаа дөрвөн том банкны хоёр нь асуудалтай.

Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголбанкны удирдлагуудад үүрэг өгчээ. Тэрээр Р.Амаржаргал гишүүний хэлсэн өгүүлбэр бүрийг тодруулж, тайлбар хийхийг шаардсан байна.

Арилжааны банкуудын Монгол банкинд өгч байгаа тайлангаас харахад банкны салбар асуудалгүй мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр сайнгүй байж мэднэ гэж үзсэн бололтой.