Монголын төр ухаантай байх цаг болсон
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.12.02

Монголын төр ухаантай байх цаг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзатлыг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан билээ.

Зөвлөлдөх уулзалтаар  төрийн данхайсан бүтэц, хүнд суртал, авлигыг арилгаж, төрийн байгууллага, тэнд ажиллагсад ард түмэндээ үйлчилдэг болох нь ухаалаг төрийн шинж гэж  онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлууд гол асуудал руугаа чиглэсэнгүй. Өнөөдөр хөрөнгө оруулалт тасалдлаа, төгрөгийн ханш уналаа, төсвөөс гадуурх зардал нэмэгдэж, төсвийн орлого олон их наяд төгрөгөөр тасарлаа. Энэ бүхэн төрийн алдаатай бодлого, ухаалаг бус алхам хийснээс болсон гэж дүгнэж байна. 

Ийм цаг үед Засгийн газар, Ерөнхий сайд ухаалаг ажилламаар байна. Монголын төр ухаантай байх цаг болсон.