Дэлхийн шилдэг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж ухаалаг ажиллах хэрэгтэй
Ухаалаг цомхон хүнд сурталгүй төртэй болох хэрэгтэй гэдэг санаачилгыг Ерөнхийлөгч гарган төрийн ордноо илтгэл тавьсан.
Түүний итгэлд төр цомхон ухаалаг байж иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн дэлхийн шилдэг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж ухаалаг ажиллах хэрэгтэй гэж захисан. Өнгөрсөн долоо хоногт засгийн газар Ерөнхийлөгчийн санаачилгыг авч хэлэлцээд хэрэггүй зардлаа танаж иргэдэд үйлчлэх үйлчилгээнд техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр шийдсэн. Гэхдээ эхлээд юу хийхээ улсын их хуралд танилцуулахаар тохирсон байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Яамдуудад ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Төсөв, ДНБ-ны харьцааг харж байхад төсвийн зардал ДНБ-нд эзэлж байгаа хувь хэмжээ харьцангуй өндөр байгаа. Хүний хөгжил, нийгмийн хөгжил бол технологийн хөгжил байдаг. Тиймээс мэдээллийн технологийг сайн ашиглан чиглэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Нөгөө талаас төрийн оролцоо гэдгийг ялгаж салгаж байх талаар ярьж байна.
Цомхон гэдэг үгийг цомхтгол гэж ойлгож болохгүй гэдгийг талууд хэлж байна. Тодорхой нэг асуудалд олон газраас олон шийдвэр гардаг биш, ганц л газраас нэг шийдвэр гардаг байх тэр нь бусадтайгаа уялдаа холбоотой бусдад хүндрэл болдоггүй төрийг ухаалаг төр гэж ойлгоно хэмээн хэлсэн юм.