Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр
2013.11.28

Шинэ зам мөнгө хэмнэж байгааг иргэд мэдээлжээ

Хөгжлийг чөдөрлөдөггүй, бизнесийг мохоодоггүй төрийн төлөө баялаг бүтээгчдийнхээ санаа бодлыг сонсож байхаар тогтлоо.

Хотын баруун зах руу төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж байгаа ажлын явцтай Баянголын аманд очиж танилцлаа. Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй шинэчлэлийн шинэ баатруудаа тодрууллаа гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлагын эхэнд мэдээллээ.

Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр

 “11 11 төв”-д иргэдийн хэлсэн саналтай энэ өглөө танилцахдаа олзуурхууштай нэг мэдээ сонслоо. Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл нэг тонн ачааг 350 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол шинэ зам тавьснаар одоо 150 мянган төгрөгт багтдаг боллоо гэж иргэн н.Одонхүү мэдээлжээ. Хийсэн ажил маань ахуй амьдралд нь нэмэр болсныг иргэдээсээ дуулахад таатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ мэтчилэн мэдээллээ хуваалцсаны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа