С.Бямбацогтын оронд Ж.Энхбаяр очиж магадгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.12.16

С.Бямбацогтын оронд Ж.Энхбаяр очиж магадгүй

УИХ дахь Ардын намын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргаараа С.Бямбацогтыг олонхийн саналаар сонгосон.

Тэрбээр Ардын намын бүлгийн дэд даргын албан тушаалтай байсан учраас одоо тус намын бүлгийнхэнд дэд даргаа сонгох ажил үлдээд буй.

Тэгвэл бүлгийн дэд даргаа тус намын бүлгийнхэн өнөөдрийн хуралдаанаараа сонгохоор төлөвлөж байгаа ажээ.

Бүлгийн дэд даргад хэн хэн өрсөлдөх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ УИХ дахь Ардын намын бүлгийнхэн дэд даргаараа залуу гишүүдийнхээ нэгийг томилохоор төлөвлөж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргад өрсөлдсөн Ж.Энхбаяр гишүүн энэ албан тушаалыг авч магадгүй бололтой.