Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхаарч байгааг онцлов
"Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая" уриан дор тэмдэглэж байна
2013.12.26

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхаарч байгааг онцлов

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг олон улсад "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Харин энэ жил манай улс эл өдрийг "Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая" уриан дор тэмдэглэж, ХАХНХЯ, ЭМЯ, БШУЯ, ХЯ, ССАЖЯ, НЗДТГазар болон түүний харьяа агентлаг, газрууд, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон, өргөн цар хүрээтэй томоохон арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөө гэсэн үе шаттайгаар үргэлжилсэн. 

Хэвлэлийн бага хуралд ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ССАЖУ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Л.Ганхөлөг, БШУЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Нэргүй, ХАХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, СЗХҮТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхаарч байгаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, МТИҮХолбооны ерөнхийлөгч, Б.Чулуундолгор, МДИҮХолбооны ерөнхийлөгч Ц.Цэдэнбал, МХҮХолбооны ерөнхийлөгч М.Баясгалан, ХБИ-ийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул нар оролцож 2013 онд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Уг өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах зорилгоор Улсын клиникийн нэгдсэн төв эмнэлэг, улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэл, дотор, чих, хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг авчирч үзлэг,  оношилгоо хийлгэсэн юм.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд зөв хооллолт, эрүүл амьдрах, зонхилон хэрэглэгддэг хоолны тэжээллэг чанар, 6-24 сартай хүүхдийн нэмэгдэл хоолны талаар зөвлөгөө өгч гарын авлага, СD тараалаа.