Эрүүл мэндийн салбарын төсөв өнгөрсөн жилээс 33 тэрбумаас нэмэгдсэн
Өнөөдрийн тодруулгаар эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо
УИХ-ын төсөв батлагдсан эрүүл мэндийн салбарын төсөв яаж батлагдав?
Засгийн газар, УИХ-аас энэ жил нилээн хүндхэн төсөв баталсан. Гэсэн хэдий ч УИХ засгийн газраас өргөн барьсан эрүүл мэнд, боловсролын төсвийг хасаагүй. Эрүүл мэндийн салбарын төсөв өнгөрсөн жилээс 33 тэрбумаар нэмэгдсэн.
Энэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 33 тэрбумыг төсөвт нэмж оруулж байгаа. хуучин бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн суурь тарифын бодит хэмжээг судалж тогтоосон. Ерөнхий суурь тариф бодит зардлаас 150 орчим мянган төгрөгөөр ихэнх эмнэлэг дутуу санхүүжигдэж ирсэн. Энэ дутуу зөрүүг иргэд хувиасаа төлж байсан. Энэ зардлыг бууруулахын тулд энэ жил эрүүл мэндийн даатгалаас бодит зардалд дөхүүлээд 33 тэрбум төгрөг нэмлээ.
Төсөв нэмэгдэж батлагдлаа. Тэгвэл он дамжин баригдаж байгаа эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж сайжрах уу?
Нийт 110 тэрбум төгрөг эрүүл мэндийн сайдын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хөрөнгө оруулалтаар орж ирнэ. Тэрний 76 орчим хувь нь 2010 оноос хойш он дамжин баригдсан барилгуудад орж байгаа. Хамгийн гол нь төсөвт өртөг нь анхныхаа өртгөөс нэмэгдсэн барилгыг аудитын хороогоор шалгуулаад төсөвт өртөг нь хэр нэмэгдсэн гэдгийг тогтоож байж шийдвэрлэнэ.
Түлэнхийн төвийн хувьд төсөвт өртөг нь 2012 оны төсвийн хуульд найман төгрөгөөр орсон. Гэтэл төсвийн магадлал хийгээд 26 тэрбум болгочихсон. Тэгэхээр гэмтлийн эмнэлэг аль тооцоогоор нь тендер зарлах нь асуудал болж байгаа. Засгийн газраас сангийн сайд, эрүүл мэндийн сайд, барилга хот байгуулалтын сайд гэх мэт сайдууд хэд хэдэн удаа цуглаж уулзаад шийдэж чадахгүй байна.
Үргэлжлэлийг бичлэгээс ...