Н.Удвал: Иргэдийнхээ эрүүл мэндийн санхүүгийн эрсдлийг бууруулна
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гэмтлийн эмнэлгийн эмч нар даргаа эсэргүүцэж асуудал үүсгэсэн. Үүнээс болж өвчтөнүүдийг үзэх эмч нар байхгүй байснаас нэг хэсэг хүнд байдалд орсон. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Засгийн газрын гишүүн эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн төсвийн ерөнхийлөгчин захирагчийн хувьд төсвийн менежерээ томилох, чөлөөлөх эрхтэй. Хэрвээ Төрийн албаны салбар зөвлөл баталгаажаад албан ёсны байвал сонгон шалгаруулалт явуулах боломжтой. Одоог болтол Төрийн албаны салбар зөвлөл өөрийнхөө баталсан дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн болон нарийн бичгийн даргыг нэрээр нь албан тушаалд томилж өгөөгүй.
Харин өнгөрсөн сарын 27 нд албан тушаалаар нь бичиг явуулсан. Энэ нь хууль бус. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Салбар зөвлөлийг албажуулж өгнө үү” гэсэн бичиг явуулсан. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтыг хууль журмынх нь дагуу явуулах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол сонгон шалгаруулалт хүчингүй болдог. Тийм учраас үүнээс болж томилгоо хийсэн.
-Төрийн албаны салбар зөвлөл хүмүүсийг нэрээр нь томилж өгөөгүй нь ямар учиртай юм бол?
-Яагаад би томилсон гэхээр Төрийн албаны салбар зөвлөл “Танай яамны Төрийн албаны зөвлөлийг баталгаажуулж өгөх эрх зүйн чадамж алга” гэж удаа дараа шийдэж өгөөгүйтэй холбоотой. Ингэснээр байгууллага маань хэчнээн сар эзэнгүй болсон учир сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүс дундаас гаднаас орсон ганц хүнийг томилсон юм.
Одоо Төрийн албаны салбар зөвлөлөө Төрийн албаны зөвлөлөөр баталгаажуулах ажил үлдээд байгаа. Энэ ажилдаа орж, холбогдох байгууллагад нь бичгээ явуулсан. Хамгийн гол нь баталгаажуулах ажлыг хүлээж байна.
-Монгол Улсын 2014 оны төсөвт хөрөнгө оруулалтыг танаж, царцааж байгаа зүйл бий. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг танасан зүйл хэр байгаа вэ?
Манай салбараас 2014 оны төсөвт хасагдсан зүйл нэг их байхгүй. Гол нь он дамжин шилжиж байгаа барилгууд байгаа.
-Манай салбараас 2014 оны төсөвт хасагдсан зүйл нэг их байхгүй. Гол нь он дамжин шилжиж байгаа барилгууд байгаа. Үүн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас 33 тэрбум төгрөгийг нэмж оруулж байгаа л даа. Энэ нь эмнэлэгт хэвтэхийг санхүүжүүлж байгаа суурь тарифыг нэмэх юм. Өөрөөр хэлбэл, 200 гаруй мянган төгрөгөөр өгдөг байсныг 300 гаруй мянга болгож байгаа. Тэгэхээр үүгээрээ бодит өртгийг тооцож судалж оруулсан юм.Тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 200 гаруй мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг бол үүнийг нь нэмж санхүүжүүлснээр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
-Иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай авах нэг боломж гэсэн үг үү?
-Иргэдийн хувьд сайн болж байгаа юм. Эмнэлэгт хэвтээд гаднаас эм, тариа авахгүй байх бололцоо нээгдэнэ. Нөгөөтэйгүүр өндөр өртөгтэй мэс заслын зарим тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаал гаргаад бид төсөвтөө оруулахаар ярьж байна. Эрүүл мэндийн даатгалын санд ирэх онд 225 тэрбум төгрөг хуримтлагдана. Үүнээс есөн тэрбум төгрөгийг нэмж авъя гэж байгаа юм. Хэрвээ ингэж чадвал 42 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авбал иргэдийн халааснаас гардаг зардлыг 10 хувь буулгах боломжийг 2014 оны төсвөөр олгоё гэдэг зорилт тавиад байгаа.
Манай салбараас 2014 оны төсөвт хасагдсан зүйл нэг их байхгүй. Гол нь он дамжин шилжиж байгаа барилгууд байгаа.
Эрүүл мэндийн нийт зардлын 15 хувийг иргэд өөрөөсөө гаргаж байх юм бол энэ салбарт зохих түвшинд ажиллаж байна гэж олон улсын түвшинд үздэг. Харин манайд хийсэн 2010 оны хөндлөнгийн судалгаагаар эрүүл мэндийн нийт зардлын 41 хувийг хувь хүн өөрөөсөө гаргаж байгаа явдал бий. Тэгэхээр энэ бол муу үзүүлэлт.
Үүнийг бид бууруулах ёстой. Түүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн хамрах хүрээг өргөжүүлэх, нэг үйлчилгээнд үзүүлж байгаа тарифыг нэмэх гээд иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдлийг бууруулахаар оруулсан. Ямар ч байсан нийгмийн бодлогын байнгын хороогоор дэмжсэн. Үүнийг Төсвийн байнгын хороогоор оруулаад чуулганаар батлачихвал ямар ч байсан иргэдийнхээ эрүүл мэндийн санхүүгийн эрсдлийг 10 хувиар бууруулах боломж нээгдэх гэж байна.
-Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөөд явдаг ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нь бага байдаг. Үүнийг хэвшүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Иргэдийн хувьд жилд 30 гаруй мянган төгрөгөөр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх эрх байгаа. Гэвч үүнийгээ ашиглаж сураагүй нь буруу. Өвдсөн үедээ эмнэлэгт хандаж, эрүүл байхын тулд хэрхэн тусламж, үйлчилгээ авах вэ гэж заншаагүй учраас мөнгө нь хураагддаг. Тэгэхээр үүнийг даатгалын байгууллага сурталчилж таниулах хэрэгтэй. Гэхдээ бид энэ жил том өөрчлөлт хийх гэж байгаа.
Ялангуяа элэгний хорт хавдрыг урьдчилан сэргийлэх талаар өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр орж байгаа. Тиймээс элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх талаар иргэний эрүүл мэндийн даатгалд тавина. Эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд шинжилгээ хийж, эрт үед нь эмчлэх, энэ өвчнөөр эрт нас барах асуудлыг бууруулах зорилт тавиад байгаа.