Засгийн газраас сайдад даалгасан хөтөлбөр батлагдлаа
Хүн амын эрүүл насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүрийн төсөв болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасан байна.
Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлнэ гэж хөтөлбөрт тусчээ.