Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд шинэ жилийн бэлэг авлаа
шинэ жилийн бэлэг гардууллаа.
2013.12.30

Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд шинэ жилийн бэлэг авлаа

ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа шинэ жилийн бэлэг гардууллаа.

Тус Хорих анги 2013 оноо ажлын амжилтаар дүүрэн үдэж байна. Хорих анги ЕБС-тай болсоноор хүүхдүүд боловсрол олж авах эрхтэй болсон юм.

Хорих ангийн удирдлага, ажилтнууд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа өөрчлөх, дотоод журмандаа өөрчлөлт оруулж, амьдрах ухааны сургалт зохион байгуулж, орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгон сайжруулах олон ажил хийсэний үр дүнд  “Өглөөний сонин”-оос тодруулсан нийгмийн хариуцлагатай 13 байгууллагын нэгээр шалгарсан байна.

ХТҮГ-ын хамт олон Дауны хомсдолтой хүүхдүүдийн хөгжлийн төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд, НЦГ-ын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд байрлаж байгаа хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг хүргэлээ.