Барилгаас төмөр унасан талаарх мэдээллийг сонсоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан
2014.01.09

Барилгаас төмөр унасан талаарх мэдээллийг сонсоно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Уг хурлаар өнгөрсөн мягмар гаригт барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон ослын талаарх цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсох аж.

Мөн хуралдаанаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай, Авто зам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай, Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай зэрэг  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаан өнөөдөр 14.00 цагт “Хангарьд” ордны 14 давхарт эхэлнэ.