Зүүн гурван аймгийн залуусын чуулга уулзалт боллоо
Нийгмийн хөгжил залуусын оролцоог нэмэгдүүлэн, тэдний өмнө тулгарсан олон асуудлыг шийдэх үндэсний чуулган удахгүй Улаанбаатар хотод болох гэж байна. Чуулга уулзалтад нийт 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл оролцоно.
Манай улсын хүн амын 35 хувийг 18-35 насныхан эзэлдэг.
Уг чуулга уулзалтын эхлэл болж Зүүн груван аймгийн залуус өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж бодлого зорилгоо тодорхойллоо.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд нийслэл хотоос алслагдмал хэдий ч хөгжлөөс хойш сууж бусдаас дутахгүй амьдрах гэсэн хөдөлмөрч сэтгэлгээтэй нь тэдний дэвшүүлэн тавьсан олон асуудлаас харагдаж байлаа.
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд Эрдэнэ:
- Аймаг орон нутгийн хөгжил шинэчлэлтийн асуудалд залуучуудын оролцоо маш өндөр байна. Аймгийн удирдлагууд маань ч их залуужсан байна. Тэдний бодож сэтгэж байгаа нь илүү шинэлэг, эрмэлзлэлтэй, хийе бүтээе гэсэн зорилгоор дүүрэн байгаа нь харагдаж байна.