Гамшгаас хамгаалах арга хэмжээг авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.01.17

Гамшгаас хамгаалах арга хэмжээг авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/11 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2014 оны гуравдугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт дөрөвдүгээр  сард, Багануур дүүрэгт есдүгээр сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт гуравдугаар сард, Баянгол дүүрэгт дөрөвдүгээр сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг Хан-Уул дүүрэгт тавдугаар сард, Чингэлтэй дүүрэгт есдүгээр сард, Налайх дүүрэгт аравдугаар сард, Усаар хангах албад хоёрдугаар сард, Эрчим хүчээр хангах албад аравдугаар сард, Дулаанаар хангах албад арваннэгдүгээр сард явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт даалгалаа.