Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.12.10
Гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтыг чадавхийг сайжруулна
“Туушин” зочид буудлын “Соёмбо” хурлын танхимд хот суурин газар, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтыг чадавхийг сайжруулах шинэ төслийн нээлтийн семинар боллоо.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтран 2013-2016 онд хэрэгжүүлэх төслийн нээлтэд Шадар сайд Д.Тэрбишдагва, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар нээлтийн үг хэлэв. Мөн УИХ, Засгийн газар, холбогдох яамд, Онцгой байдлын ерөнхий газар, гамшгаас хамгаалах албад, ТББ, олон улсын байгууллагууд, аймаг орон нутгийн зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.