Д.Ганболд: 2015 онд Сайншандын аж үйлдвэрийн паркийн үндсэн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
ҮХААЯ, Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболдтой ярилцлаа.
-Олборлох үйлдвэрлэлийн дараагийн шатанд маш хурдтайгаар шилжиж орохын тулд юу хийж байна вэ. Боловсруулах үйлдвэрийн шатанд шилжихэд юу шаардлагатай вэ?
Боловсруулах буюу материалын үйдлвэрлэлийн шат руу дэвшиж орох нь зайлшгүй хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэржилтийн бодлогыг явуулах ёстой. Дараа нь тоног төхөөрөмж, техникийн үйлдвэрлэлийн шат байх болно. Энэ бол 10-15 жилийн дараах бидний хүрэх ирээдүй.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд үйлдвэрийн кластер байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн салбар нь өөрөө дэд бүтэц, хөрөнгө оруулалтын маш том бүтээн байгуулалтыг шаарддаг.
-Кластер байдлаар хөгжүүлэх нь ЖДҮ-ийг ч сэргээх маш чухал үүрэгтэй.
Тийм ээ. Үүний тулд төмөр зам, цахилгаан хангамж, усан хангамж маш чухал үүрэг рольтой. Төрөөс бодлогоо тодорхой гаргаж хөгжүүлэх
1. ТРАНС-МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ШУГАМЫН ДАГУУ БАЙРЛАХ: -Одоогийн дэд бүтэц -Улаанбаатар хот болон бусад орон нутгаас хүн тээвэрлэхэд дөхөмтэй -Төмөртэйн уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэхэд зохимжтой. САҮЦ
үүднээс энэ талын бүх яам агентлаг нэгдсэн бодлогоор зангидагдаж ажиллах ёстойг хэлмээр байна. Аж үйлдвэрийн цогцолборыг индастриалаар хөгжүүлэхийн тулд эдийн засгийн бүтцийг нь хамгийн зардал багатай, үр ашигтай талаас нь шийддэг. Гаргаж буй бүтээгдэхүүн нь зах зээлд хамгийн бага өртгөөр, өрсөлдөх чадвартайгаар нийлүүлэгдэх учиртай. Тиймээс паркуудын байршлыг зөв сонгох нь хамгийн том ажил байдаг.
-Та эрдэс баялгийн салбарт боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг хэрхэн харж байна вэ. Сайншандын аж үйлдвэрийн паркийг бүтээн байгуулах ажил ямар шатандаа явж байна?
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссанаар уул уурхайн салбарын хөгжлийг өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр экспортын нөөцийг нэмж, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг эдийн засагт томоохон нөлөөллийг бий болгох зорилготой. Энэ үүднээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар судалгааны ажлууд үндсэндээ дууссан.
САҮЦ-ын төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт /http://ssic.mn/
Тухайлбал өнгөрсөн онд усан хангамжийн судалгааг хийсэн. Бүс нутгийн ус тээвэрлэх системийн ТЭЗҮ болон цахилгаан эрчим хүчний судалгааг хийж дуусч байна. Дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтын судалгааны хувьд “Ниппон коёо”-гийн зүгээс зүүн тийш тавигдах 1800 км төмөр замын зургийн ажлыг дуусгасан тухай мэдээллийг бидэнд өгсөн.
-Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар саналуудыг тавьж байгаа вэ?
Стратегийн хөрөнгө оруулагчдын зүгээс бидэнд тодорхой саналуудыг тавьсан. Энэ жилдээ багтаагаад гэрээ хэлэлцээрээ бүрэн дуусгана. Аж үйлдвэрийн цогцолборт маань жилдээ 5 сая тонн хүртэл ган хайлах хүчин чадалтай, экспортын чиглэлтэй том оврын хамтарсан үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй.
2015 оноос 2016 оны сүүлийн хагас гэхэд усан болон цахилгаан хангамжийн байгууламжий бүрэн гүйцэтгэж дуусна. 2015 оноос үндсэн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тиймээс парк маань цааснаас бодит ажил руу шилжих цаг үе дээрээ ирчихсэн гэж ойлгож болно.