“Чухал яриа” нэвтрүүлэг
2014.01.21

Д.Жаргалсайхан: Үйлдвэрт 20-оод жижиг, дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа

“Чухал яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан оролцож байна.

- Сүүлийн үед Монгол улс өөрөө авто машин, галт тэрэг, автобус үйлдвэрлэх боломжтой болж байгаад би хувьдаа омогшиж байна. Автобуснууд эгнэчихсэн жинхэнэ үйлдвэрлэл явагдаж байгааг хараад их хөөрлөө. Тиймээс таныг урьж оролцуулж байна. Маш хурдан ажил өрнөж байна?

Манай төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гол зорилго монгол улсад авто машины өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл бий болгох талаар юм. Энэ ажил руу олон нийт, төр засаг, бизнес эрхлэгчдийг оруулах талаар олон ажил зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд Номин холдинг групп дэмжиж автобусны тэр дундаа бүр дээд технологийн автобус байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн.

Евро дөрөв хөдөлгүүртэй, намхан шалтай, вакум цонхтой, ухаалаг автомат системтэй автобус бүс нутгийн хэмжээнд цөөхөн байгаа. Доод эрэмбийн машин үйлдвэрлэл гэхээсээ илүү шууд дээд эрэмбийг барьж технологийн салбарт жишиг тогтоох зорилт тавьж эхэллээ. Мэдээж машин үйлдвэрлэл гэдэг тийм амархан бүтэхгүй ажил олон жилийн тодорхой төсөөлөл, тооцоолол бодлого, нийгмийн хүчин зүйлийн үр дүнд ажил бүтэж байна.

- Монгол улс машины үйлдвэртэй боллоо гэж мэдээллээ. Нэг хүн энэ бол машины үйлдвэр биш хэмээн хэлж байсан?

Бид эхлэх ёстой биз дээ. Аливаа зүйлийн эхлэх цэг байдаг. Одооны томоохон үйлдвэрүүд ажлаа жижигхэн гаржид эхэлж байсан түүх бий. Тэгэхээр шүүмжлэхээс илүү хамтран ажиллах олон орны туршлагаас хуваалцах боломж байгаа шүү дээ. Шүүмжлэхээс илүү технологийн том шийдэл, бусдаас хамаарахгүй байх ажилд бусдаас хамааралгүй ажиллах ёстой. Хэлэх амархан хийх асар хүнд шүү дээ.

Бид өнөөдөр солонгосын машин үйлдвэрлэлийн түүхийг харахад Япон машиныг угсарч байгаад л эхэлсэн юм. Эхний ээлжид угсралт хийгдэж дараа нь үйлдвэрүүд хөгждөг. Өнөөдөр үйлдвэрт 20-оод жижиг дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Машин гэдэг явдаг байшин гэсэн үг. Манай барилгын салбар маш сайн хөгжиж байгаа. Нэг барилга байшин босгохын тулд хичнээн компани нэгддэг билээ. Ямар ч байсан бид эхлэх ёстой.   Бид Германтай өөрийгөө харьцуулах шаардлага байхгүй л дээ.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...