Цөмийн хог хаягдал булшлах асуудал хоёр орны хооронд яригдаж байгаагүй
Цөмийн хог хаягдал булшлах асуудал хоёр орны хооронд яригдаж байгаагүй бөгөөд гарын үсэг зурсан ямар ч баримт байхгүй гэдгийг албан ёсоор баталгаажуулахаар Монгол улсад Японы гадаад хэргийн дэд сайд С.Кихари айлчлаад байна.
Цөмийн технологи ашиглалтаа бууруулж байгаа тус улс хог хаягдлаа төлбөр төлж бусад улсад булшилдаг юм байна. Японы ерөнхий сайд болохоор яригдаж байгаа найман лидер улс төрчийн жагсаалтад Ноён С.Кихари багтдаг байна.
Эдийн засгийн хурдацтай өсөлт, хөрөнгө оруулалтын ашигтай салбараар монгол улс олон улсын анхаарлын төвд орсон гэдгийг Японы гадаад хэргийн дэд сайд онцолж байна. Хамгийн сүүлд 2014-2015 онд эдийн засгийн хувьд 15 хувиар өсөлттэй байх урьдчилсан төлөв гарсан байна. Цөмийн хог хаягдал булшлах гэж байна гэх яриа худлаа бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэн Самурай бондыг харилцан ашигтайгаар бий болгоно хэмээн Ерөнхий сайдын зөвлөхтэй уулзах үеэрээ онцолж байлаа.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр "Цөмийн хог хаягдлын эсрэг оруулахгүй байх тухай Ерөнхийлөгчийн 181-р зарлигаар заасан байгаа. МУ-ын нэрийн өмнөөс цөмийн хог хаягдал булшлах талаар гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт үйлдэхийг хориглоно хэмээн заасан. Мөн цөмийн зэвсэггүй байх хууль байгаа. Тиймээс цөмийн хог хаягдалтай холбоотой асуудал цуурхал гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн хэлсэн.
Харин гадаад харилцааны сайд Л.Болд "Монгол улсын өөрийн бодлого ямар нэгэн байдлаар хэзээ ч цөмийн хаягдал, үүнтэй холбоотой зүйлийг булшлахгүй байх асуудал нэг мөр хариулттай гэдгийг хэлж болно" хэмээн мэдэгдлээ.
Самурай бондын урьдчилгаа болох 230 сая ам.доллар хүүгийн дарамтгүй хэлбэрээр санхүүжих хөтөлбөрөө хүлээж байгаа билээ.