Цөмийн технологийн эрэлт нэмэгдэж байна
Цаашдаа Дэлхий нийтийн чиг хандлагыг цөмийн технологигүйгээр төсөөлөхийн аргагүй гэж үзэж байгаа. Энэ байдал манай улсад ажиглагдаж байгаа хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Тухайлбал эрүүл мэндийн салбарт рентген туяаг ашиглан эмчилгээ хийдэг болсон төдийгүй, хөрсний үр шимийг тодорхойлоход хүртэл цөмийн технологийг ашигладаг болсон байна.
Манайх саяхан болтол шинээр барьсан замыг ашиглалтад хүлээж авахдаа замын голд ухаж хэр зузаан, чанартай тавьсанг шалгадаг байсан. Тэгвэл одоо замыг нүхлэхгүйгээр гадна талаас нь цөмийн энергийн туяагаар шалгах боломжтой болжээ. Мөн бид цөмийн энергийг ашиглан ундны усанд шинжилгээ хийж ямар бодис агуулагдаж байгааг харж болох юм байна.
Манай улсын бүх салбарт цөмийн технологийг ашиглаж байгаа байдал сүүлийн жилүүдэд тав дахин нэмэгджээ. Мөн цөмийн технологийн мэргэжилтнүүдийн тоо ч өссөн байна. Энэ нь манай улсад хэрэглээ бий болсон. Цаашдаа эрэлт нэмэгдэх нь ч тодорхой байгааг албаныхан мэдэгдэж байлаа.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Хүнд харагдахгүй мэдрэгдэхгүй байгаа тэр түвшинд цөмийн технологийг ашиглаж хурууны хээгээр ашиглан гэмт хэргийг илрүүлэх, мөн өвлийн улиралд гал түймрийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг цөмийн технологийг ашиглан хийсэн байдаг.
Манай улс 1992 онд бүс нутгийн хамтын ажиллагааны гэрээ, 2010 онд азийн цөмийн хамтын ажиллагааны форумд нэгдэн орсноор техник технологийн түвшинд хүний нөөц бэлтгэх төсөл хөтөлбөрт өргөнөөр оролцохоор болсон байна. Үүний үр дүнд цөмийн технологийн одоогийн хэмжээнд хэрэглэх боломжтой болсныг мэргэжилтнүүд хэлж байсан юм.