Я.Санжмятав: 10 гаруй хоногийн дотор аж ахуйн нэгжүүдээс 3250 гаруй ажлын байрны захиалга ирсэн
Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгт энэ удаагийн зочноор Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцлоо.
- Энэ засгийн газрын хувьд хөдөлмөрийн яам шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд юун дээр голлон ажиллав. Юуг хийж амжуулсан бэ?
2012 оны УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөрт ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг дэвшүүлээд тэр хөтөлбөр дотроо Хөдөлмөрийн яамыг байгуулахаар зорилт дэвшүүлсэн. Тиймээс олонх хүн ардчилсан намд саналаа өгч, олон суудал авч чадсан. Тэгээд хөдөлмөрийн яам байгуулсан. Хөдөлмөрийн яамыг байгуулсан гол шалтгаан нь өнгөрсөн 20 гаруй жил Монгол улс халамжаар дулдуйдсан ард иргэддээ мөнгө амладаг байснаас хүн хөдөлмөрлөх гэхээсээ илүү халамжид найдсан байснаас Монгол улсын болон, гадаад дотоодын судалгааг авч үзэхэд ажил хийх сонирхол муу байсан.
Тэр дундаа хөдөлмөр эрхлэх боломжтой эрүүл хүмүүсийг ажилтай болгох, гологдоод байгаа бол мэргэжилтэй болгох чиглэлд анхаарч ажилласан. Шинэчлэлийн засгийн газар бол хувийн хэвшлийг тодорхой хэмжээгээр дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэл тавьж байгаа. Бид жилийн хугацаанд 2016 он хүртэлх хөдөлмөрийн зах зээл дээрх чиглэл бодлогоо гаргаад 150 мянган хүнийг ажлын байртай болгох томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүтцээ бий болголоо, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр өгдөг зээл, сургалтуудаа бодитой болгож эрэлт хэрэгцээнд нийлсэн ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүн гарч эхэлж байна.
- Ойрын өдрүүдэд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалинтай сургалт эрчимтэй явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тоон мэдээлэл ямар байна? иргэд ажлын байрны захиалга хэр авч байна?
Тэр дундаа хөдөлмөр эрхлэх боломжтой эрүүл хүмүүсийг ажилтай болгох, гологдоод байгаа бол мэргэжилтэй болгох чиглэлд анхаарч ажилласан.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хуучин Оюутолгойн дэмжлэгээр явж байсан. Жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулаад 3300 хүн бэлддэг байсан. Өнгөрсөн жил хугацааг нь богиносгоод сургалтын гол програмыг гаргаад аж ахуйн нэгжийн захиалгыг авч ямар мэргэжил дээр ажилтан хэрэгтэй байгаа, нөгөө талдаа ажилтай болох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж аваад ингээд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, тухайн компани аж ахуй нэгж, ажилтай мэргэжилтэй болох эрмэлзлэлтэй хүн хамтарсан гэрээ байгуулаад 7000 хүн бэлтгэх гэсэн.
Энэ хөтөлбөрийг нилээн зөв зүйтэй боллоо гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 13 тэрбум төгрөгийг зарцуулаад 7000 мэргэжилтэй ажилтан бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үндсэндээ 10 гаруй хоног зарлахад аж ахуйн нэгжүүдээс 3250 гаруй ажлын байрны захиалга ирсэн байна. Манайд ажлын байр байна. энэ чиглэлээр сургах хэрэгцээ байгааг харуулж байна. Нөгөө талдаа 3400 гаруй хүн мэргэжилтэй болоод ажлын байр хүсч байна гэх захиалга өгсөн байгаа.
Бид ийм богино хугацаанд санал ирж байгаад талархалтай байгаа. Аж ахуй нэгжүүд иргэдтэйгээ уулзуулаад шилж сонгож авна. Тэгээд ямар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургах уу гэдгээ сонгож байгаа нь нилээн бодитой өрнөж байгаа ажил юм. Хоёр сарын хугацаанд танхимын онолын сургалтаа үзнэ. Дараа нь гурван сар хамт олных нь дунд сургана. Энэ нь ажлынхаа байр байдал хүмүүстэй танилцаж, дотно болоход тусалж байгаа юм.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....