Энэ онд 50 мянган ажлын байр бий болгоно
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.01.10

Энэ онд 50 мянган ажлын байр бий болгоно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлогын үр дүнгээр 2013 онд 52 мянган иргэн ажилтай, орлоготой боллоо. Энэ нь цаасан дээрх тоо биш нэр хаягтай бүртгэлийн дүн юм.

Ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх гэсэн 3 суурь зарчмын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн үр дүн дөрвөн жилийн дотор 150 мянган ажлын байр нэмсэн үзүүлэлтээр хэмжигдэх учиртай.

бТэгвэл энэ онд хөдөлмөрийн салбарт мөн л 50 мянгаас доошгүй ажлын шинэ байр бий болгох зорилт тавьж байна. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжсэн хэд хэдэн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөснийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа танилцууллаа.

7 салбарын 56 мэргэжлээр 7000 иргэнийг сургаж, ажлын байртай болгоно.

Оюутан залуусын цагийн ажил, зуны амралтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрт 10 мянган оюутанг хамруулна. 40-өөс дээш насныхан аж ахуй эрхлэхийг дэмжсэн төслүүд санаачилна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд эхлүүлсэн хөтөлбөрүүдээ ч чанаржуулж үргэлжлүүлнэ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийнхөө хүрээнд гэхэд энэ онд эдийн засгийн тэргүүлэх 7 салбарын 56 мэргэжлээр 7000 иргэнийг сургаж, ажлын байртай болгоно. Импорт орлож, экспорт нэмэх үйлдвэрийг аймаг бүрт байгуулна.

бөХөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтуудаа шинэчлэн сайжруулж, барилга, уул уурхай, эрчим хүч, авто зам, авто тээврийн салбарт тарифын хэлэлцээрүүд хийж, бүтээмжтэй уялдсан цалин хөлсний тогтолцоо бүрдүүлнэ. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгож буй зээлийн хэмжээг өсгөж, зээл олгоход гарч буй бэрхшээлийг бууруулж, иргэнд нээлттэй, ил тод зээлийн систем хөгжүүлнэ.

бЭдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоо, хариуцлага чухал. Иймд орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Хөдөлмөрийн яам, ЗГХЭГ-аас үүрэг чиглэлүүд өглөө. Мөн өнгөрсөн онд Ховд, Өвөрхангай, Архангай аймгууд  хөдөлмөрийн салбарт үлгэр жишээ ажилласныг Я.Санжмятав сайд сайшаалаа