Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.01.16

Я.Санжмятав: Энэ жил 1000 орчим хүнд даацын жолооч бэлдэхээр ажиллаж байна

Ажилгүй иргэд хэдэн мянгаараа тоологдож байна. гэвч өндөр цалинтай ажилд тэнцэх хүн олдохгүй байгааг хөдөлмөрийн сайд онцоллоо.

Эрдэнэс таван толгой компанид хүнд даацын ачааны авто машины жолооч хийчих хүн олдохгүй байгаа учраас засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

МАНАН-ын засгийн газрын үед халамжийг хавтгайруулснаас болж өнөөдөр ажил хийх сонирхолтой хүмүүсийн тоо буурч байгааг хөдөлмөрийн сайд хэллээ. Өндөр цалинтай ажлын байранд тавигдах шаардлага ч өндөр гэхдээ хүнд даацын авто машин жолоодох гээд боломжийн ажлыг хийчих хүн олдохгүй байгааг хөдөлмөрийн сайд ярьж байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:

Засгийн газар дээр ярьсан. Эрдэнэс таван толгой компани дээр нүүрс нь маш ихээр нөөцлөгдчихсөн байгаа гэтэл тэрийг татаад авах гэхээр Хятад жолооч л авахгүй бол Монгол жолооч ирэхгүй байна гэж хэлдэг. Одоо 1000 орчим хүнд даацын жолооч бэлдэх гээд эрдэнэс таван толгой, хөдөлмөрийн сайд хамтрах гэрээ байгуулан захиалгаа авч байна.

Ажлын байрны зар зарим талаар иргэдэд тэр бүр хүрч чаддаггүй. Хөдөлмөрийн яамны зүгээс хороо бүрт шинэ ажлын байрны саналыг хүргүүлэн авчирч эхэлжээ. Хэрэв ажилтай орлоготой болох хүсэлтэй хүн байвал хорооны хөдөлмөрийн ажилтнаас мэдээлэл авч болохыг санууллаа. Энэ онд 50 орчим мянган ажилтан бэлтгэх зорилтыг хөдөлмөрийн яамнаас тавьж байна.