Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгон
2014.01.28

Хөх морио унаад Хөх Монголчууд хөх тэнгэр лүүгээ цойлох жил

25-р суваг телевизийн “Bon Appetit”  нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгон оролцож байна.

- Энэ жил ямар жил вэ яг таны бодлоор?

Хөх морио унаад Хөх Монголчууд хөх тэнгэр лүүгээ цойлох жил болох байх гэж бодож байна даа.

-Сар шинийн баярыг их хүндрэлтэй байна гэж сарын өмнөөс л муу талаас нь яриад эхлэх юм. Таны хувьд?

(2-р хэсэг)

Миний хувьд цагаан сарыг мөнгөгүй бол зээлж байгаад ч хамаагүй хийхийг боддог. Учир цагаан сар гэдэг бол жилдээ ямар байсан нь шинэлэхэд харагддаг. Залуудаа ямар байсан нь өтлөхөд харагддаг гэж хэлдэг шүү дээ. Тэр жилдээ ажил хөдөлмөргүй, баялаггүй байсан бол ууцаа тавьж чадахгүй, идээгээ засч чадахгүй, хураасан баялгаа түгээж чадахгүй муугаа хэлээд сууна.

Тиймээс Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө идээ будаа элбэг дэлбэг, ариун цэвэр гэгээн цагаан сайхан байсан тэр гурван өдрийн энерги бүтэн жилээ даадаг. Жилийнхээ бүх буян заяаг дуудаж ирдэг гэж үздэг. Монголчууд шинэ жилийг хараахгүй хийдэг хэрнээ цагаан сар, үндэсний баяраа харааж хийгээд байдаг.

Муу хараал хэлж байгаад хийж байгаа болохоор цагаан сар өгөөжөө өгөхгүй байна. Уг нь шинэ жилээс илүү цагаан сардаа ач холбогдол өгч хийх юм бол жилийнхээ буян дууддаг учир цагаан сарыг сайн хийх хэрэгтэй байгаа юм. Шинэ он 2014 гарчихлаа, шинэ хөх морин жил гарах гэж байна. Энэ хоёрын цаг үед сайн сайхан бүхнээ л ярьж дуудна.

Үргэлжлэлийг бичлэгээс ...