Д.Ганхуяг: АН цөөнх байхдаа асуудлыг “зогсоох” байдлаар ханддаггүй байсан
Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг татаад байгаа “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл” нь олон нийт гэлтгүй, улс төрчдийн хүрээнд идэвхтэй ярианы сэдэв болсоор байна.
Тиймээс энэхүү хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдээр дэмжлэг аваад байгаа билээ.Тус хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай энэхүү сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Өнгөрсөн долоон хоногт “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо. Энэхүү хуулийн төслийг санаачлагч гишүүдийн нэг нь та. Тэгэхээр тус хууль нь цаг үеийн шаардлагаар амьдралаас бий болсон хуулийн төсөл мөн эсэхээс ярилцлагаа эхэлмээр байна?
-Монгол Улсад нийгмийн даатгалын салбарын шинэчлэл хоцрогдсон нь бодит байдал.Ихэнх оронд тэтгэврийн даатгалын харилцаа нь Нийгмийн даатгалын хуулиар зохицуулагддаг. Манай улсад ч адилхан. Гэхдээ энэ салбарт хэд хэдэн зарчмын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.Түүний нэг нь тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийн өмчлөлийн асуудал юм. Энэ хуулийн төсөл маань үүнийг хөндөж байгаагаараа онцлогтой хууль юм.
-Ер нь хуулиар зайлшгүй шийдэгдэх зарчмын чанартай бусад ямар асуудал байна вэ. “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг баталснаар улсын төсөвт ирэх ачааллыг хэрхэн тооцсон юм бол. Ер нь энэхүү хуулийн төслийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө нь иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэйгээ шууд хамааралгүй, шударга бусаар хувиарлагдаж ирсэн.
-Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө нь иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэйгээ шууд хамааралгүй, шударга бусаар хувиарлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ нь өнөөдөр асуудал болсоор байгаа нь нууц биш болсон. Шимтгэлийг хувь хүн цалингаасаа өөрөө тэтгэвэртээ гарсны дараа хэрэглэх зорилгоор төлдөг.Тиймээс төр энэ хөрөнгийг хуримтлалын зарчмаар арвижуулах үүрэг хүлээдэг. Энэ утгаар нь тэтгвэрийн даатгалын санд хуримтлагдаж байгаа мөнгө иргэдийн, тухайн хувь хүний өмч юм.
Өмч учраас "өвлүүлэх" асуудал мөн зайлшгүй яригдах учиртай болно. Түүнчлэн эдгээр асуудлыг шийдсэнээр нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн хандлага өсөх, мөн даатгалын сангийн хөрөнгө нэмэгдэх юм. Ер нь бидний санаачилсан "Хамтын тэтгэврийн сангийн тухай" хуулийн гол агуулга нь гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн жамаар бурхан болоход, үлдсэн нь бурхан болоочийнхоо тэтгэврийг, өөрийнхтэйгээ хамт үргэлжлүүлэн авах боломжийг бүрдүүлэхэд оршиж байна. Энэ хэлбэрийн тэтгэврийн тогтолцоо олон оронд байдаг.Манай хуульд шимтгэл төлсөн иргэн бүрт нэрийн данстай байхаар зохицуулалттай боловч хэрэгжилт тун тааруу. Учир нь дансанд нь хуримтлал байхгуй байгаа.
Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй, харин сан дотроо бол өөрчлөлтбий болохыг үгүйсгэх аргагүй.Ер нь бол өмнө нь улсын төсөвт ашиглачихсан, Нийгмийн даатгалын санд төсвөөс төлөх өр байдаг. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сантайгаа шууд хамааралтай болно.
Үүнийгээ дагаад хувиарлалт болон түүнтэй холбоотой өмчлөлд шудрага ил тод байдал бий болж бурдэх юм. Мөн өвлүүлэх асуудал тодорхой тувшинд шийдэгдэнэ гэж ойлгож харж байгаа. Тиймээс цаашид сангийн хуримтлалыг арвижуулах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Сайн туршлага хангалттай бий. Нийгмийн ач холбогдлын тухайд хүн амын тоо өсөх,гэрлэлт нэмэгдэх, гэр бүл бат бэх байх, аз жаргалтай байх зэрэг олон эерэг зүйл бий болно гэж хууль санаачлагчид бид харж байгаа.
-“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхээс эхлээд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Тэр ч бүү хэл энэхүү хуулийн төсөл дээр “завсарлага” авчихлаа?
-Монгол маягийн улс төр юм уу даа. Манай одоогийн цөөнх өмнө нь цөөнх болж байгаагүйтэй холбоотой байх шиг байна. 2004 оноос хойшхи хугацаанд өнгөрсөнжил хагасын хугацаанд цөөнхийн зүгээс аливаа асуудлыг сөрөх,эсвэл зогсоон завсарлага авсан давтамжийн тоо нь хамгийн их байсан нь ойлгомжтой.
-Зарим улс төрчид та бүгдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр улс төрийн тоглолт хийх хандлагатай байна. Тухайлбал, Засгийн газрын саналыг аваагүй байгаа тань тэдэнд ээлжит нэг сайхан өгөөш болсон юм шиг гаднаас харагдаад байна л даа?
-Тэгж ойлгож болно. Засгийн Газар хуулийн төсөлтэй холбогдсон саналыг нэг сарын дотор ирүүлээгуй бол хууль санаачлагч холбогдох хуульд заасны дагуу УИХ-д өргөн барих эрхтэй байдаг. Энэ зарчмаар явж УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн гэж ойлгож байгаа.
-АН эрх баригч болонгуутаа асуудалд олонхоороо хүч түрэн асуудлыг шийддэг боллоо гэх сөрөг хүчний шүүмжлэл байнга сонсогдох боллоо. Та бүгд тэдний үгийг хүлээж авч болдоггүй юм уу. Өмнө та бүхэн сөрөг хүчин байсан шүү дээ?
Төсөвт хамааралгүйгээр даатгалын сан дотроо л өөрчлөлт орох учиртай.
-Цөөнхийн талаас хуулийн төслийн талаар зарчмын санал, шүүмжлэл гарвал хүлээн авч ажиллаж байгаа. Тэрнээс олонх нь ажлыг хурдан явуулах үүргийг иргэдийн сонгуулийн итгэлээр авдаг тул цаг алдаж болохгүй л дээ. Өмнө нь АН цөөнх байсан. Тэр уед асуудал бүрийг зогсоох байдлаар ханддаггүй байлаа. Тэр ч байтугай хууль санаачлах, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлаар бодлого өрсөлдүүлэх, дээр нь олонхиос ч илүү манлайлалтай,санаачлагатай ажилладаг байсан үе АН-д бий.
Харин буруу зүйл дээр бол байр суурин дээрээ хүчтэй зогсдог байсан байх.Ер нь цөөнх хяналт тавихаас гадна,гол нь бодлого өрсөлдүүлж хурдацтай ажиллах үүрэгтэй байдаг. Цөөнхийн зарим гишүүдийг ажиглахад "сөрөг хүчин" сөрж байх эсхүл юу ч байсан зогсоох үүрэгтэй гэж ойлгоод байх шиг байна. Ер нь "Сөрөг" гэдэг ойлголт махчилж орчуулсан ойлголт л доо.
-“Хамтын тэтгэврийн тухай хууль төсөл” анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр холбогдох байнгын хороонуудад шилжсэн байгаа. Тиймээс та бүгд төсөв болоод эдийн засгийн талаас нь гарч болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцоолж, харж үзсэн үү?
-Мэдээж тооцолгүй яахав. Төсөвт хамааралгүйгээр даатгалын сан дотроо л өөрчлөлт орох учиртай.
-Та бүгдийн санаачлан өргөн бариад байгаахуулийн төслийн гол амин сүнс нь болоод үнэ цэнэ нь яг юунд оршиж байна вэ?
-Иргэдийн маань цалин, тэр тусмаа тэтгэвэр тэтгэмж нь амьжиргаанд хурэлцэхгүй байгааг бид бүгд хаана хаанаа мэдэж л байгаа шүү дээ. Энэ тохиолдолд Монгол Улсыг миньөдий зэрэгтэй авч яван бидэнд хулээлгэн өгсөн, хорвоогийн жамаар ганцаар үлдсэн ахмадуудаа л дэмжих гэсэн зорилго энэхүү хуулийн төсөлд байгаа.Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сангийн уялдаа,тогтолцоо, өмчлөл, өвлөл,нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар дээр ярьсан.
-Салбарын сайдын хувьд асуухад, өнгөрсөн долоон хоногт мөн УИХ АМТХ-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү хуульд мөн шүүмжлэлтэй хандах улс төрчид, хөндлөнгийн ажиглагч нар багагүй байхад З.Энхболд дарга “Монголын алт, монголдоо үлддэг хуультай боллоо” гэж онцлон хэлж байна лээ. Гэтэл зарим улстерчид Оюутолгойгоос татварааар орж ирэх учиртай гурван тэрбум ам.доллар орж ирэхгүй боллоо. Ерөөс алт олборлогчоос татвар авахгүй болсон гэсэн мэдээлэл явж байна. Эдгээр асуудлын талаарх таны байр суурь?
-Энэ хууль уг нь ойлгомжтой хууль л даа.Бид чинь далайд гарцгүй ч гэсэн олон улсын болон бүс нутгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт болон мөнгөний урсгалыг эх орон руугаа татах нь нэн чухал байна. Тиймээс дотоодод гэлтгүй гадаад ч байнга өрсөлдөөн байдгийг мэдэрч, анхаарч, өрсөлдөх чадвартай бодлогын шийдвэр гаргах учиртай юм.
Түүнчлэн алтны нөөц ашигласны төлбөрийн " роялти" тухайд ихэнх орнууд болоод хоёр хөрш ч адилхан дунджаар 2-4 хувьтай байна.Гэтэл Манайх унийн өсөлтөөс хамаарсан 10 хувийн роялтитай. Тиймээс Монгол банкинд алтаа төгрөгөөр тушаавал 2.5 хувийн роялти, тушаахгуй бол хуучнаараа 10 хувийн роялти төлөх хуулийн төслийг УИХ 120 гаруй хоног маргаж байж баталлаа.Монгол Улс роялтийг борлуулалтын орлогоос тооцдог учир, ашгаас тооцвол 10 хувийн роялти нь 20-30 хувийн ашгийн татвартай тэнцэнэ.
Роялтийг бууруулснаар татварын орлого жилд 40 орчим сая ам.доллараар буурах ч, Монгол банкны гадаад валютын нөөц жилд 1.7- 2.0 тэрбум ам.доллараар нэмэгдэх төсөөлөл харагдаж байгаа юм. Монгол Улсадүйлдвэр хөгжөөгуй тул, импортын хэрэглээний эдийн засагтай орон хэвээр байгаа учраас эдийн засаг өсөхийн хирээр импорт нэмэгдэж, гадаад худалдааны алдагдал 2011-2013 оны хооронд 1.7-1.2 тэрбум ам.долларын хооронд байсан байна.
Монголдоо үлдээд зогсохгүй Монголчуудын амьдралд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгуй байна.
Ийм байхад гадаад валютын нөөцийг нэмэгдуулэх, валютын ханшны огцом өсөлт гаргахгүй байх бодлогын арга хэмжээг авах л хэрэгтэй.Энэ байдлаасаа одоогийн Азийн хегжилтэй орнууд бүгд даван гарч чадсан бодит түүх, баримт, жишээнүүд байдаг.Роялти буурснаар компаниуд олборлосон алтаа Монгол банкинд төгрөгөөр худалдах сонирхолтой болно. Мөн энэхүү алт нь гадаад валютын нөөцийг нэмэгдуулэх сайн талтай учир, уг хуулийг бодлогын түвшинд Засгийн газар ч,Монгол банк ч дэмжсэн юм.
Хамгийн гол нь эртхэн баталсан бол ам.долларын ханш өдийд өсөх биш буурчихсан байх байсан.Ийм учраас УИХ-ын дарга З.Энхболд хууль батлагдсанаар “Монголын алт Монголдоо үлдэхээр боллоо” гэж хэлсэн байх. Монголдоо үлдээд зогсохгүй Монголчуудын амьдралд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгуй байна. Үүнийг тусгаар тогтносон Монгол Улсын мэрэгжлийн байгууллага, мэрэгжилтнүүд, судлаачид хэлж байгаа юм.
Манайд богино хугацаанд энэ валютын нөөцийг нэмэгдуулэх боломж нь алтыг төв банкинд тушаах нөхцлийг бүрдүүлэх.Монголчуудын өдөр тутмын өргөн хэрэглээний барааны 60 орчим хувь нь импортын бараа гэсэн статистик судалгаа байдаг. Энэ байдал ньам.долларын ханшны огцом өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй улмаар иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болж очоод байгаа юм шүү дээ.
Тиймээс улсын төсвийн багахан орлогоос илүү олборлосон алтаа төгрөгөөр Монгол банкинд тушаадаг болох нь эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой гэдэг нь ойлгогдох болов уу. Түүнчлэн энэхүү хууль нь таван жилийн хугацаанд л үйлчилнэ. Оюутолгойн алт зэсийн баяжмалтайгаа хамт эспортонд гарч байгаа тул, зэс хайлуулах үйлдвэр барьж ашиглалтанд ортол алтаа монгол банкинд тушаах боломжгүй л дээ. Биет бусаар авах гээд ч тээврийн зардал,буцааж экспортлохтой холбогдсон татвар хураамж гээд дийлдэхгуй бололтой юм бил ээ.
Харин таван жилд багтааж энэ үйлдвэрээ амжиж барих хэрэгтэй байна.Тиймээс Оюутолгой компани гэрээнд заасны дагуу 5 хувийн роялтийгаа л төлнө. Өөрөөр хэлбэл Монгол банкинд тушаахгуй учраас 2.5 хувийн роялтийгийн хөнгөлөлтөнд хамрагдахболомжгүй юм.Хуульд заасан хэмжээ нь бол 10 хувь юм.Ийм бодит байдал байсаар байхад Оюутолгой төсөлтэй холбож яриад байгаа нь хоосон улс төржилт, явуургуй тархи угаах гэсэн хоцрогдсон оролдлого гэж узэж болох талтай юм.
Харин ч 68 хувийн татвар бий болсноор алтны худалдаанд далд байдал үүссэн гэдэг... Тухайлбал жилд 4-5 тонн алт далд байдлаар борлогдож байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнийг мөнгөөр илэрхийлэхэд 200 орчим сая ам.доллар болно.Роялтийгийн төлбөр буурсанаар далд худалдаа ил гарах зүй тогтолтой. Харин алтны хууль бус аливаа худалдаанд оногдуулах хариуцлага бол нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй юм. Туунчлэн энэ роялти буюу нөөц ашигласны төлбөрөөс гадна алт олборлогч компаниуд маань НӨАТ, ААНОАТ төлдөгөөрөө төлөөд явна.
-Ер нь энэ алтны тухай хуультай холбогдуулаад асуухад, хуулиа дагаад монголын эдийн засгийн чадавхи, түүнийг дагасан гадаад, дотоод хөрөнгө оруулалтууд хэдийнээс сайжирч, үр дүнгээ өгөхөөр байгаа вэ?
-Батлах гэж их хугацаа алдсан тул эхний үр дун хурдан гарах байх.Тэр нь ам.долларын ханш тогтворжиж буурахаас эхэлж харагдаж эхлэх болов уу гэж бодож байна. Харамсалтай нь хамгийн их импорт хийдэг сар шинийн баяр давхцаж орхилоо.
Алтны бизнес, хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар бол сайжирсан.Одоо тогтвортой байдал нэн чухал байгааг нуух юун.
-Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд шуугиад өнгөрсөн төрийн тусгай хамгаалалттай, дархан цаазад бүс нутгийг чөлөөлөх тухай асуудлаар та юу хэлэх вэ? Ч.Сайханбилэг дарга өөрийн байр суурь, тайлбараа илэрхийлсэн байгаа шүү дээ?
-Энэ бол үе нь өнгөрсөн тулач холбогдолгүй асуудал гэж хэлмээр байна.Шалтгаан нь өнгөрсөн есдүгээр сард ам.долларын ханш огцом хэлбэлзсэн шүү дээ.Мөн тэр үеэр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас боломжтой бүх хувилбаруудыг судлах үүрэг өгөгдсөн байсан.Тэрхүү хүрээнд энэхүү асуудлыг судалж байсан юм. Өмнөх Засгийн Газруудын үед ч мөн судалж байсан юм билээ.
Үе нь өнгөрсөн гэдэг нь судалж узээд "Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болж, бусдыг нь зогсоосон юм шүү дээ. Энд нууж хаасан зүйл байхгүй. Тэгээд ч эцсийн шийдвэрийг нь УИХ гаргадаг.Орон нутгийн саналд үндэслэдэг ийм л асуудал юм.Бүх процесс нь хуулийн дагуу явагдаад дууссан зуйл гэдгийг дахин хэлэе. Тэрчлэн бусад улс оронд тусгай хамгаалалттай газар нутгийнхаа газрын хэвлийд байгаа баялагийн нөөцийн хэмжээг мэддэг юм билээ.