41-р сувиллын хүүхэд багачуудад бэлэг гардууллаа.
2014.01.29
СХД-ын 41-р сувилалд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа
СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сар шинийн босгон дээр хүүхдэд асаргаа үйлчилгээ үзүүлдэг 41-р сувиллын хүүхэд багачуудад бэлэг гардууллаа.
СХД-ын 18-р хороонд үйл ажиллагаа явуулдаг 41-р сувилалд суурь өвчтэй, жингийн алдагдалтай, цус багадалттай хүүхдүүдийг дүүргийн хэмжээнд асарч байдаг. Жилд тус дүүргийн 32 хорооны 200-300 хүүхдийг хүлээн авч эмчилдэг байна. Өнөөдрийн байдлаар тус дүүрэгт 30-аад хүүхэд эмчлүүлж байгаа.
Тус дүүргээс сонгогдсон ИХТ-д 41-р сувилалд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Жилээс жилд асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж байгаагаас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учир ачаалал их байдаг. Тиймээс тус сувилалд тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай байгаа юм байна.