Х.Баттулга: Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын бодлого, судалгаа гарсан
Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Засгийн газрын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оролцлоо.
- Зарим нэг УИХ-ын гишүүдтэй ярилцаж байхад засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд өсөлт ажиглагдахгүй байна гэсэн тайлбарыг өгч байна. Та салбар хариуцсан сайдын хувьд ямар тайлбар хэлэх вэ?
Аль талаас хийж байгаа дүгнэлтээс л шалтгаалах байх даа. Манай яамны хувьд энэ жил ДНБ-д 18 хувийг эзэлж байгаа. Сая нэг судалгаагаар манай яам яамдуудын үйл ажиллагааны жагсаалтаар хоёрт орсон. Хүнсний салбар, хөдөө аж ахуйн салбар том гэдгээр нь дүгнэхэд бодит тоо гэж харж байгаа. Мэдээж шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ яамаа бас хамгаална.
- Үйлдвэр, хөдөө аж ахуй гэдэг нэгдэх салбар мөн үү?
Сонгуулийн дараа үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг байгуулахдаа үйлдвэрийг нэмсэн. Хөдөө аж ахуйн салбар 40, 50 саяаар тоологдох малтай учир түүнээс гарч байгаа түүхий эд бүтээгдэхүүн болох процесс нь үйлдвэр. Малаас гарч байгаа түүхий эдээ тодорхой хэмжээгээр борлуулаад тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрт хуримтлал үүсгэх санаатай юм. Мөн нэгэнт үйлдвэр байгаа юм чинь уул уурхайн байгалийн баялагаа боловсруулах саналтай хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар гэж нэрлэгдэж байгаа.
Гол зорилго нь малаас гаралтай түүхий эдээ хагас байдалтай боловсруулаад зарж байна. Газрын баялагаа бас түүхийгээр нь зарж байна. Үүнийг боловсруулах бодлоготой болох зорилгоор байгуулагдан жил зургаан сар боллоо. Одоо бол зөвхөн яриа биш бид судалгаагаа хийсэн бүх бодлогоо гаргасан учир үүнийг хувийн салбарт шилжүүлэх хийх л үлдээд байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...